Тайландын хууль тогтоох байгууллага Маха Вачиралонгкорн Тайланд улсын шинэ Хаан болох урилга илгээж, шинэ Хаанаар нэрлэжээ. Одоогоор хунтайж энэхүү урилгыг албан ёсоор хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна. Хэдий тийм боловч ирэх хэд хоногийн дотор Хаан ширээнд заларч магадгүй гэж Тайландын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Маха Вачиралонгкорн эцгийгээ өөд болсны дараа өдөр Хаан ширээг хүлээн авах ёстой байсан аж. Гэхдээ тэрбээр эцэг нь нас барсанд гашуудах хугацаа өгөхийг хүссэн мэдэгдэл хийж байсан юм. Маха Вачиралонгкорн аравдугаар сарын 13-нд өөд болсон Бумибол Адульядетийн цорын ганц хүү бөгөөд тэрбээр хаан болохоос гадна хэдэн тэрбумын хөрөнгө өвлөн авна.
Ханхүүгийн бүтэн нэр нь Сомдейт Пхра Боромма Орасатхират Чао Фан Маха Вачиралонгкорн Саям Макутрачакуман. Маха Вачиралонгкорн эдүгээ 64 настай. Цэргийн нисгэгч тэрбээр Тайландын коммунист босогчдын эсрэг нутгийн хойд хэсэгт тулалдаж, Кампучийн хилийн ойролцоо вьетнам партизануудтай байлдаж явжээ. Тайчууд засгийг Маха Вачиралонгкорнд шилжинэ гэдгээс ихээхэн түгшиж байгаа аж. Учир нь Маха Вачиралонгкорн ясны цэргийн хүн учраас үг хэлэх эрх чөлөө, ардчилал, Үндсэн хуульт хаант засаглал хумигдана гэж болгоомжилж байна.
Н.Алтан