Монголын анхны хувьцаат компани, анхны таван одтой зочид буудал болох Улаанбаатар зочид буудал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гаднах зогсоолоо шинэчлэн явган хүнд зориулсан талбай болгож, Итали технологийн дагуу хоёр давхар авто зогсоол шинээр байгуулжээ.
Шинэ авто зогсоол болон Улаанбаатар зочид буудлын шинэчлэгдсэн угтах хэсэгтэй та доорх бичлэгээс дотор нь байгаа мэтээр танилцаарай.
Хэрвээ та гар утас, таблет дээрээс үзэж байгаа бол бичлэг рүү ороод баруун дээд буланд байрлах тэмдэг дээр дарж Desktop гэснийг сонгоорой. Ингэснээр бичлэг аппликейшн дээр тоглож та 360 хэмээр харж чадна. Харин суурин болон зөөврийн компьютер ашиглаж буй хэрэглэгчид хулганаараа зөөж бичлэгийг үзээрэй.
136 машин хүлээн авах чадвартай шинэ авто зогсоол нь B1 давхартаа 66, B2 давхартаа 70 автомашины зогсоолтой. Үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахуйц Италийн сүүлийн үеийн зогсоолын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон аж.
Жишээлбэл хамгийн сүүлийн үеийн агааржуулалтын систем, зогсоолд машин байгаа эсэхийг илтгэх мэдрэгч бүхий гэрэл, хяналтын камер, галын автомат систем, цахилгаан шат, гадна хаалганы автомат систем зэрэг энд бий.
Гурван ээлжийн хамгаалалт, кассын ажилчидтай энэхүү авто зогсоолд үйлчлүүлэгчдийн машиныг
- Цагаар
- Ажлын цагаар
- Оройн цагаар
- Бүтэн өдрөөр
- Сараар
- Жилээр гэрээ хийж түрээслүүлэх үйлчилгээг Улаанбаатар Зочид буудал ХХК санал болгож байгаа аж.
Түүнчлэн буудлаар үйлчлүүлж буй үйлчилгээнд зориулж буяны ажил, хүлээн авалт, хуримын цайллагуудад 5 машины зогсоолыг арга хэмжээ дуустал үнэгүй байруулах урамшуулал зарлаж байгаа аж.
ХОЛБОГДОХ УТАС:
- 11-320620
- 70111121