Дэлхийн спортын түүхэнд хараар бичигдсэн онгоцны томоохон найман сүйрэлд тамирчид баг бүрэлдэхүүнээрээ амь үрэгдсэн нөхөж баршгүй хохирол учирч байв. Харамсалтай нь уг жагсаалтын сүүлд Бразилийн хөл бөмбөгийн тамирчид амь үрэгдсэн өчигдрийн осол нэмэгдлээ.
Колумбид болсон энэхүү онгоцны сүйрлийн улмаас 71 хүн хорвоог орхиж, таван хүн /өмнө нь зургаан хүн амьд үлдсэн гэж мэдээлж байсан ч эмнэлэгт нэг тамирчин амьсгал хураажээ/ амьд үлдсэн билээ. Бразилийн хөл бөмбөгийн "Шапекоэнсе" багийн гишүүд Өмнөд Америкийн аваргуудын лигийн финалын тэмцээнд оролцохоор явж байв.
1949 он "Торино"
1949 оны тавдугаар сард Италийн хөл бөмбөгийн “Торино” багийнхныг тээвэрлэж явсан онгоц Турин хотоос холгүй газар уул мөргөж осолдсоноор 31 хүн амиа алдсан юм. Тухайн үед "Иль гранде Торино" нь Италийн таван удаагийн аварга, шилдэг багт тооцогддог байжээ.
1958 онд Мюнхенд болсон осол
Белград хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод буцах замдаа Мюнхен хотноо осолдсон энэ онгоцонд "Манчестер Юнайтед" багийнхан зорчиж байжээ. Ослын улмаас тус багийн найман гишүүн болон 15 хүн амиа алдсан байна.
Осол гарах өдөр Мюнхенд их хэмжээний цас оржээ. Агаарт хөөрөх гэж гурван удаагийн оролдлого хийснийхээ дараа нисгэгч жолоодлогоо алдаж, хурдаа авч чадалгүй зурваст овоорсон цасанд суусан байна. Ингээд нисэх буух зурвасын хашааг мөргөж ойролцоох байсан байшин руу зүүн далавчаараа орж, дараа нь дахин нэг байшин мөргөжээ. Онгоцонд байсан 44 хүний 21 нь газар дээрээ амиа алдсан бол зарим нь ухаан алдсан байжээ.
1961 он АНУ-ын уран гулгалтын шигшээ баг
Брюсселийн Завентен нисэх буудалд газардах үедээ осолдсон Нью-Йорк-Брюссель чиглэлийн Boeing 707-329 онгоцонд АНУ-ын уран гулгалтын шигшээ багийн тамирчид зорчиж явсан бөгөөд багийн бүх 18 гишүүн амиа алджээ. Ослын улмаас нийт 73 хүн амь үрэгдсэн байна.
Уран гулгагчид Праг хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явж байжээ. Тэдний дурсгалыг хүндэтгэж тэмцээнийг цуцалсан байна.
1972 он "Амьд үлдэгсэд!"
1972 оны аравдугаар сарын 13-ны өдөр Уругвайн агаарын цэргийн хүчний Fairchild FH-227D онгоц Монтевидеогоос Сантьяго чиглэлд захиалгат нислэг хийж байжээ. Онгоцонд нисэх багийн таван гишүүн, 40 зорчигч зорчиж байжээ. Тэдний дунд регбигийн "Олд Крисченс" багийн тамирчид болон тэдний төрөл төрөгсөд, ивээн тэтгэгчид нь явж байв.
Сантьяго руу нисч байх үедээ онгоц циклонд орж, хад мөргөөд уулын бэлд сүйрсэн байна. Амьд үлдсэн хоёр хүн 10 хоног төөрч явсаар Андын уулны фермийн малчидтай таарч, аврагчдад хэл хүргэснээр ослын улмаас бүгд амиа алдаагүйг мэдсэн байна. Хоёр сар буюу 72 хоногийн дараа Чилийн агаарын цэргийн хүчин ослоос амьд үлдсэн 14 хүнийг олжээ.
Онгоцны ослоор 12 хүн амиа алдаж, таван хүн шархаа даалгүй нас баржээ. Ингээд амьд үлдсэн 28 хүн 3600 метрийн өндөрт хүйтэнд хоол хүнсгүй, дулаан хувцасгүй байсан тул амьд гарахын тулд амиа алдсан нөхдийнхөө цогцсоор хооллож байв. Харамсалтай нь тэдний найм нь цасан нурангид дарагдаж амь үрэгдсэн бол удалгүй гурав нь бэртлээсээ болж хорвоог орхижээ. Энэ түүхээс сэдэвлэн ном бичиж, “Амьд үлдэгсэд” /”Alive”/ нэртэй уран сайхны кино бүтээжээ.
1979 "Пахтакор" баг Ташкент
1979 оны наймдугаар сард "Пахтакор" хөл бөмбөгийн багийн 17 гишүүн зорчиж байсан Ту134 онгоц Украины нутаг дэвсгэр дээр “Аэрофлот”-ын ижил нэртэй онгоцтой мөргөлдсөн байна. Хоёр онгоцонд нийтдээ 178 хүн зорчиж явсан бөгөөд бүгд амь үрэгджээ. Хоёр онгоц өтгөн мананд мөргөлдсөн тул энэ осолд диспетчерүүдийг буруутайд тооцсон байна.
ЗХУ-ын бусад клубүүд “Пахтакор” багт тоглогчдоо элсүүлснээр тэд улирлын тэмцээнээ дуусгах боломжтой болжээ.
1987 "Альянса Лима"
1987 онд газардахаасаа хэдхэн минутын өмнө далайд унаж осолдсон онгоцонд Перу улсын "Альянса Лима" багийнхан зорчиж байжээ. Ослын улмаас бүрэн бүрэлдэхүүн болох 43 хүн амь үрэгдсэн бөгөөд нисгэгч ганцаараа амьд үлдсэн байна.
1993 он Замбигийн үндэсний хөл бөмбөгийн баг
Замбийн агаарын цэргийн хүчний онгоц Габонд сүйрсний улмаас 1998 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний сунгаанд өрсөлдөхөөр зорчиж байсан Замбийн үндэсний хөл бөмбөгийн багийн 18 гишүүн амиа алджээ.
10 жилийн дараа албан ёсны хяналтын үр дүнд ослын шалтгаан нь зүүн хөдөлгүүрэнд механикт гэмтэл гарсан байсантай холбоотой гэж тогтоожээ.
Зүүн хөдөлгүүрийг унтраахын оронд нисгэгчид ажиллагаатай байсан баруун хөдөлгүүрийг унтрааснаар онгоц хүч алдаж унасан байна.
2011 Хоккейн "Локомотив" баг, Ярославль
ОХУ-ын гурван удаагийн хоккейн аварга "Локомотив" багийн тамирчид 2011 оны есдүгээр сард онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан. Тэд улирлын эхний тоглолтонд оролцохоор Беларусь руу нисч байсан ч онгоц газар унаж шатсан байна. Ослын улмаас 36 тоглогч, спортын ажилчид болон нисэхийн багийн долоон гишүүн амь үрэгджээ. Мөн нэг хоккейчин эмнэлэгт амьсгал хураасан байна.
Эх сурвалж: BBC