2016 оны “Хүрхрээ” дээд лигийн медаль хүртсэн багууд өнөөдөр 100 сая төгрөгийн шагналаа гардаж авлаа.
Үндэсний дээд лигийн аварга цолыг 10 дахь удаагаа хүртэж буй “Эрчим” клуб 40 сая төгрөг, орон нутгийн ганц төлөөлөл мөнгөн медальт “Хангарьд” клуб 30 сая төгрөг, “Хоромхон” клуб 20 сая төгрөгийн шагнал хүртсэн бол шилдгүүд нь тус бүр хоёр сая төгрөгийн эзэн болсон.
Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” компани “Хүрхрээ” дээд лигийн ерөнхий спонсороор хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Нийт 118 сая төгрөгийн шагналын сантай "Хүрхрээ" дээд лигийн энэ улиралд 10 багийн 280 гаруй тоглогч өрсөлдсөн нь түүхэнд анхны тохиолдол болсон.
Медаль хүртээгүй ч багууд 4-10 дугаар байрт шалгарсан амжилтаараа тодорхой хэмжээний мөнгөн шагнал олгосон.
Тамирчдын бүтэн таван сарын амжилтыг үнэлж “Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Оргил, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар багийн эзэн, тамирчин, дасгалжуулагч нарт шагналыг нь гардуулан өглөө.
Дээд лигийн 68 тоглолтийг NTV телевизийн шууд эфирээр цацахад нийт 375 мянган хүн үзсэн гэсэн статистик тоо гарчээ. GoGo мэдээний агентлаг NTV телевиз болон Onair.mn хамтран дээд лигийн тоглолтуудыг шууд дамжуулан хүргэсэн билээ.
МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир “Арвайн үндэс ХХК Монголын хөлбөмбөгийн холбоотой 500 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан спортын салбарт хөлбөмбөгт хайртай хүүхэд багачуудын ирээдүйд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт.
Эдийн засгийн хямралтай энэ үед гэрээнийхээ дагуу шагналын санг бууруулахгүй амласан мөнгөн шагналаа багуудад өгч байгаад маш их талархаж байна” гэв.
“Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Оргил “Монгол Улсын манлай хүнсний үйлдвэр Арвайн үндэс компани Монголын хөлбөмбөгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.
Бид бүхний хөрөнгө оруулалт эхнээсээ үр дүнгээ өгч Азийн хэмжээнд тэнцээд ирдэг байсан бол хождог болж байна. Манай компаниас гадна "Хүрхрээ" дээд лигийн багуудыг ивээн тэтгэж байгаа бусад спонсор байгууллагуудад бас талархснаа илэрхийлье” хэмээн ярилаа.
"Эрчим" багийн эзэн Ч.Баясгалан "Манай клуб Хүрхрээ дээд лиг болгон өөрчлөгдснөөс хойш хоёр жил дараалан түрүү хүртсэн. Хоёр жил дараалан 40 сая төгрөг хүртэж байгаа нь багийн хөгжил дэвшилд маш том дэмжлэг болж байгаа" гэв.
"Хоромхон" клубийн дасгалжуулагч Б.Гансүх "Манай багийн хувьд гуравдугаар байрт шалгарсан. 2014 онд лигт түрүүлээд найман сая төгрөг авч байсан удаатай. Гэтэл хүрэл медалийг 20 сая төгрөг дагалдана гэдэг тоглогчдод бол маш том хөшүүрэг гэдгийг хэлмээр байна" ивээн тэтгэгч нарт баярласнаа илэрхийлэв.