-ГАРААНЫ БИЗНЕС-
Дуртай дуугаа тавиад, дагаж дуулаад, зургаа зураад үүрийн дөрвөн цаг хүртэл бүтээлээ туурвиад, унтсан ч түүнийгээ үргэлжлүүлж зүүдлээд хийж буй ажлаасаа аз жаргалыг мэдэрч буй нэгэн бүсгүйг ГАРААНЫ БИЗНЕС булан онцолж байна.
График дизайны мэргэжилтэй тэрбээр ажлаа орхиж, өөрийн мөрөөдлийг цаасан дээр буулгаж, түүнийгээ бүтээл болгон бүсгүйчүүдийг чимдэг болжээ.
Түүний урладаг өөр өөрийн өнгө аястай, өвөрмөц бүтээлүүд бүхий ANKU брэндийг танилцуулж байна.
ТҮҮНИЙ ДЭВТЭРТ БҮТЭН 12 КОЛЛЕКЦИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БИЙ
Өрөөндөө өөрийн гэсэн жижигхэн урланг бүтээж, цор ганц бүтээлийг урлаж буй ANKU брэндийн үүсгэн байгуулагчийг Э.Анхзаяа гэдэг. Жилийн өмнөөс гар урлалын гоёл чимэглэлийг сонирхож, судалж эхэлсэн байна. Анх ажлынхаа газрын хүүхнүүд, найзууддаа ээмэг, зүүлт, бугуйвч сонирхлоороо хийдэг байв. Цаашлаад интернэтээр тэр бүр хүмүүсийн ашигладаггүй материалыг хайж эхэлсэн нь анхны коллекцио гаргах эхлэл нь болжээ.
Түүний анхны коллекц өнгөрсөн зургадугаар сард худалдаанд гарсан. Цаасан урлалыг гоёл чимэглэл болгох нь түүний зорилго байв.
“Анх японы оригами гэх цаасан урлагаас санаагаа олсон. Цаасаар урласан нарийн ажиллагаатай бүтээлийг жаазанд хийдгээс санаа аваад гоёл чимэглэл болгохоор шийдсэн. Энд зарагддаг материалаар хийж үзсэн ч тийм ч тохиромжтой биш байсан учраас гадагшаа материал судалсан. Тэгээд тусгай зүсэлтийн машинаар бэлтгэсэн цаасыг олж авсан. Ингээд өөрийн зурсан зургуудаа бүтээл болгосон” гэдгийг тэрээр хэлсэн юм.

Цаас гэхээр хүмүүс их гайхдаг аж. Норох, урагдах гээд эрсдэлтэй юу гэдэг асуултыг байнга асуудаг гэнэ. Харин тэрээр коллекцио гаргахын тулд эдэлгээг нь өөрөө шалгажээ. Тусгай цацлага цацан хатууруулж, усны хамгаалалттай болгосон тул өдөр тутамдаа зүүхэд эдэлгээ даана гэдгийг тэрээр хэлж байв. Ингээд 45 бүтээл бүхий эхний коллекцио танилцуулсан байна.
Энэ ажлынхаа хажуугаар дараагийнхаа коллекцийн санаагаа олж шууд л ажилдаа оржээ. Ингээд туузан утсаар хийсэн 32 бүтээл бүхий намар, өвлийн шинэ загвар "RainBow" коллекцио танилцуулав. Тун удахгүй гурав дахь шинэ санаа, шинэ бүтээлүүдээ танилцуулах гээд ажиллаж байгаагаа тэрээр дуулгасан юм.

Одоогийн байдлаар эхний хоёр коллекцио худалдаанд гаргаж, дараагийн бүтээлээ тун удахгүй танилцуулах гэж байгаа тэрбээр дараагийн 2-3 жилд хийх ажлаа хэдийн төлөвлөчихсөн. Өөрөөр хэлбэл түүний дэвтэрт бүтэн 12 коллекцийн санаа, ямар материалаар хийх гээд бүхий л төлөвлөгөө бий.
БҮТЭЭГДЭХҮҮН БУС БҮТЭЭЛ ХИЙДЭГ
Одоогийн байдлаар тэрээр бүх зүйлээ өөрөө хийдэг. Зургаа зурна, бүтээгдэхүүний танилцуулганы зургуудаа авна, модельтойгоо ажиллана гээд бүхий л зүйлээ өөрөө хийдэг. Түүнчлэн брэндийнхээ логог хүртэл өөрөө зурж, хайрцаг савыг ч өөрөө л хийдэг. Найзууд нь түүнийг Sachiko гэж дууддаг болохоор энэ нэрнийхээ эхний S үсэг дээр ээмэгний хэлбэрийг гаргаад дээр нь монгол хээг оруулж логогоо гаргасан байна.
Цаашид том урлантай болоод шавь нар бэлтгэхийг хүсдэг бөгөөд бүтээгдэхүүн бус бүтээл хийдэг хэмээн өөрийгөө тодотгосон.

Энэ талаараа тэрбээр “Миний хамгийн том давуу тал нь ашиг хардаггүй. Бүтээл хийх дуртай. Эмэгтэй хүн бол маш гоё цэцэг. Цор ганц тэр цэцэгт зориулсан цор ганц зүйлийг хийх дуртай. Зураач хүнээр яривал уран зургийг хичнээн удаан зурж, түүнийг нь таалсан хүмүүс худалдаж авдаг. Үүнтэй л адилхан.
Би ANKU брэндийг үнэ цэнээ олтол ашиг харахгүй. Брэндээ бататгаад хүмүүс “Дараагийн коллекц нь юу бол, хурдан худалдаанд гараасай” гэж хүлээдэг, гарангуут нь уралдаж худалдаж авдаг болоосой гэж хүсдэг. Цаашлаад гоёл чимэглэл гэлтгүй эмэгтэй хүнийг үснээс хөлийн ул хүртэл хэрэглэх зүйлсийг хийе гэж боддог. Өөрийн гэсэн дэлгүүртэй болж, тэндээ цор ганц зүйлсийг худалдаалахыг хүсдэг” гэсэн юм.
ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛЫГ ХАДГАЛАХ ҮҮДНЭЭС ОЮУНЫ ӨМЧИЙН ГЭРЧИЛГЭЭ АВЧЭЭ
Түүний хийсэн бүтээл бүр цор ганц, дахин давтагдашгүй. Тийм ч учраас өөрийн бүтээлүүдэд оюуны өмчийн гэрчилгээ авчээ. Загвар бүрийнхээ эд эс бүхнийг өөрөө гаргадаг учраас бүтээл нь оюуны өмчөөр хамгаалагдах ёстой гэдгийг тэрээр хэлсэн юм.
“Хувь хүн өөртөө зориулаад миний бүтээлийг хийж болно гэхдээ үүгээр бизнес хийж болохгүй. Би бүтээгдэхүүнээ олон тоогоор гаргадаггүй, ганц л гардаг. Тиймээс манай брэндийн онцлог, давуу талыг хадгалах үүднээс оюуны өмчийн гэрчилгээ авсан. Өөрийнхөө коллекциор каталоги болгон гаргаад өргөдөл бичиж өгөх гээд нэлээд ажилтай. Гэхдээ заавал авах ёстой зүйл бол энэ” гэж Э.Анхзаяа хэлж байв.
Ажиллагаа ихтэй, ганц ширхэг байдаг ч бүтээгдэхүүнийхээ үнийг төдийлэн өсгөж зардаггүй аж. Материалынхаа үнэд бага зэрэг нэмэгдэл боддог бөгөөд эхний коллекц дээр хамгийн үнэтэй хослол нь 50 мянга байхад хоёр дахийн хамгийн үнэтэй нь 150 мянга орчим аж.
“Эмэгтэй хүн хорвоо дээр ганц гоё цэцэг. Миний урласан ганцхан бүтээлийг зүүгээд баяр хөөртэй яваасай гэж хүсдэг” Э.Анхзаяагийн бүтээлүүдтэй та ЭНД дарж танилцаарай.