Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас явуулж, 16:00 цагт бэлэн байхыг дурдсан юм. Түүнийг сэжигтнээр тооцон мэдүүлэг авах шаардлагатай гэснээс өөр мэдээлэл байхгүй бөгөөд байцаалт дөрвөн цаг орчим үргэлжилж 20:00 цагийн үед Н.Алтанхуяг АТГ-аас гарч ирэв.
Тэрээр АТГ-аас гарч ирээд ямар нэгэн тайлбар өгөлгүйгээр явсан бол АТГ мөн дотогш нэвтрүүлсэнгүй. Ямар учраас Н.Алтанхуягийг сэжигтнээр татаж, мэдүүлэг авсан талаар АТГ-аас тодруулахаар холбогдохыг оролдсон хэдий ч одоогийн байдлаар хариу ирээгүй байна.
АТГ-т ирж мэдүүлэг өгөхөөр орохоос өмнө Н.Алтанхуяг “Өнөөдөр надад 14.00 цагийн үед зарлан дуудах хуудас ирсэн. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нэлээд үйл явдал өрнөх юм шиг байна.
Нэвтрүүлгээр орж Монголын нийгэмд болохгүй байгаа зүйлийн талаар ярьчихсан. Цөөхөн хэдэн хүн Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гээд сорчилоод хувьдаа авч байгааг хэлчихсэн юм. Элбэгдоржийн бүлэглэл их амь тавьж байгаа бололтой.
Цөөхөн хоногийн дотор эмэгтэй хүмүүсийг шоронд хийлээ. Ерөнхийлөгч хууль хяналтынхан хонгил шиг зүйл бий болгочихсон талаар би дөрөвдүгээр сард хэлж байсан. Тэр хонгил руугаа шахаж оруулах гэж олон жил оролдож байгаа. Ерөнхий сайд байхаас л хэрэг төвөг зохиомлоор үүсгээд байсан.
Айж ичээд байх зүйл байхгүй. Үнэн ялна. Хоёр зүйлд харамсаж байна. Гансүхээс эхлээд Мөнгөнтуяа эхлээд шорон гяндангаар тарчилгалаа. Хамгийн сүүлд төрсөн дүү, хамаатан садан хүртэл хорилоо. Намайг тэр шорондоо хийчхээд тэр хүмүүсийг гаргах цаг нь болчихсон байх гэж бодоод ирлээ.
Ерөнхийлөгч бид хэд 1990 оноос эхэлж ардчиллын төлөө явж ирсэн. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Орохгүй бол шоронд хийдэг хоёр сонголттой ардчиллын төлөө би зүтгээгүй юм шүү. Ц.Элбэгдоржийн үгэнд ч ормоогүй байна" гэж хэллээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон эгчийнх нь хүүхдийг АТГ-аас баривчлан хорих 461-р ангид 14 хоног саатуулаад байгаа” гэсэн юм.
Бидэнд ирсэн мэдээллээр түүний дүү Н.Наранцэцэгийг хэдхэн цагийн өмнө суллажээ.