Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп Ерөнхийлөгчийн ажил үүрэгтээ илүү анхаарлаа хандуулахын үүднээс бизнесээ орхино хэмээн мэдэгдлээ.
Ингэснээр мөн ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэхээс сэргийлж байгаа гэнэ. Энэ талаарх дэлгэрэнгүйг арванхоёрдугаар сарын дундуур хийхээр төлөвлөсөн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэж болно хэмээн зарласан байна. Өмнө нь тэрээр өөрийн бизнесийн эзэнт гүрэн болон Ерөнхийлөгчийн алба хоёрын хооронд ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэх эсэх талаарх таамгуудыг няцааж байсан юм.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа бизнесээсээ холдож байгаа тухайгаа зарлажээ. “Америк улсыг дахин агуу болгохын төлөө би өөрийн бизнесээ орхиж, улсаа удирдах ажилдаа төвлөрөх болсон талаар хүүхдүүдийнхээ хамт арванхоёрдугаар сарын 15-нд Нью Йорк хотноо хийх хэвлэлийн бага хурал дээрээ ярилцах болно.
Хуулийн дагуу би заавал ингэх албагүй ч, Ерөнхийлөгчийн хувьд бизнестэйгээ ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх нь чухал юм. Намайг бизнесээсээ бүхэлдээ холдсон гэсэн хууль эрх зүйн баримтууд бэлтгэгдэж байгаа. Ерөнхийлөгчийн ажил үүрэг бол хамгийн чухал ажил юм” гэж бичжээ.

Трампын хэлж байгаагаар Ерөнхийлөгч давхар бизнес эрхэлж болохгүй гэсэн хуулийн зүйл заалт байхгүй ч Америкийн өмнөх ерөнхийлөгчид бизнесээ түр хойш тавьж байсан гэнэ. Түүний өрсөлдөгчид түүний бизнес болон төрийн дээд албан тушаал ирэх саруудад асуудал үүсгэх болно хэмээн олон дахин давтаж байсан юм.
Ардчилсан намынхан түүнийг хэдийнээ шүүмжлээд эхэлсэн байна. Мэрилендийн сенатор Бен Кардин Трампыг өөрийн бизнесээ өөртэй нь ямар ч ураг төрлийн холбоогүй хүнд шилжүүлэн өгөх ёстой. Хүүхдүүддээ шилжүүлснээр өөрөө удирдаж байгаагаас ялгаагүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
"Форбс" сэтгүүлээс гаргасан мэдээллээр Доналд Трампын одоогийн хөрөнгийн хэмжээ $3.7 тэрбум ам. доллар бөгөөд түүний бизнесийн эзэнт гүрэнд 500 гаруй байгууллагууд бүртгэлтэй аж. Ирэх сарын 20нд албан тушаалдаа суухаар зэхэж буй Доналд Трамп өмнө нь New York Times сонинд өгсөн ярилцлагадаа бизнес болон улсыг удирдах ажил хоёроо тус тусад нь салгах талаар бодож байгаа ч хоёлунг нь зэрэг төгс удирдаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа ярьж байсан юм.
Мөн бизнесийн эзэнт гүрнээ том хүүхдүүд болох Иванка, Эрик болон бага Доналд нартаа шилжүүлж магадгүй хэмээн ярьж байсан. Ноён Трамп өөрийн бизнесээ хүүхдүүдийнхээ гарт шилжүүлэн өгөх үү эсвэл өөр мэргэжилтэнгүүдэд даатгах уу гэсэн MSNBC сувгийн асуултанд Цагаан ордны хүний нөөцийн даргаар очих Райнс Прайбус хариулахаас татгалзсан юм.
Түүний хэлж байгаагаар, “Би энэ талаар ярихад бэлэн биш байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд ноён Трамп америкийн шилдэг мэргэжилтнүүдийг дайчилсан байгаа.” Гэж мэдэгджээ. Өнгөрсөн лхагва гарагт Трампын багийн төлөөлөгч Жейсон Миллер Fox News-д өгсөн ярилцлагадаа ноён Трамп бизнес бүр мөсөн холдож байгаа ба бизнесээ гэр бүлийнхэндээ шилжүүлнэ хэмээн дурджээ. Түүний хэлж байгаагаар хэвлэлийн бага хурал хүртэл Трампад бизнесээсээ хэрхэн гарах талаарх нарийн ширийнийг бодох хугацаа байгаа аж.