Хэвлэлийнхний гарт ороод байгаа нислэгийн баг болон Колумбийн агаарын замын хянагч нарын хоорондоо ярьсан аудио бичлэгнээс сонсвол Бразилийн хөл бөмбөгийн Chapecoense багийг тээвэрлэж яваад осолдсон онгоцны шатахуун нь дууссан байжээ.
Онгоцны нисгэгч цахилгааны саатал гарч, шатахууны нөөц дууссан хэмээн хянагчаас дахин дахин буух зөвшөөрөл хүсч байгаа нь сонсогдох аж.
Онгоцонд явсан 77 хүнээс зургаа нь л амьд гараад байгаа билээ. Chapecoense баг өнгөрсөн лхагва гарагт финалын тоглолтонд тоглох байсан юм. Багийн хөгжөөн дэмжигчид эмгэнэл илэрхийлэхээр тэдний цэнгэлдэх хүрээлэнд цугларсаар байна.
Аудио бичлэгийг сонсвол осол болохоос өмнөхөн юу болсон талаарх дүрслэл бууж байгаа юм. Нисгэгч цахилгааны доголдол гарлаа, шатахуун дууссан хэмээн анхааруулж байгаа нь сонсогдож байгаа юм. Бичлэг дуусахын алдад тэрээр 2743 м өндөрт нисч байгаа талаар хэлсэн байна.
Онгоц доош унахад ямар ч дэлбэрэлт болоогүй нь бас л шатахуун байгаагүйтэй холбож болох юм. Колумбийн цэргийн нэгэн эх сурвалж AFP агентлагт мэдээлснээр дэлбэрэлт болоогүй нь сэжигтэй байсан гэнэ.
Онгоцны шатахуун яагаад дууссан нь тодорхойгүй байгаа юм. Шатахуун нь замдаа асгарсан уу эсвэл угаасаа нөөц багатай байсан уу гэх мэт асуултууд ар араасаа гарч ирж байна. Мөрдөгчид онгоц ямар учраас осолдсон байж болох талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй ба бүрэн шинжилгээний хариу гартал олон сар болох төлөвтэй байна.
Эх сурвалж: www.bbc.com