Японд КАРОШИ хэмээх ойлголт бий. Орчуулбал “Хэт их ажлаас болж үхэх” гэсэн утгатай. Үндсэндээ цалингаас цалингийн хооронд амьдардаг цагаан захтнуудын дунд нийтлэг тохиолдох бөгөөд гэнэт зүрхний шигдээс, цус харвалт зэргээр амиа алдах эсвэл амиа хорлохыг илэрхийлнэ.
Японы засгийн газрын судалгаагаар таван хүн тутмын нэг нь ийм байдлаар амиа алдах эрсдэлтэй ажиллаж байгаа аж. Тийм ч учраас засгийн газрын хувьд шийдэх ёстой том асуудлын нэг болжээ.
Олон нийт Японы засгийн газрыг дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байгаа
Өнгөрсөн жил Dentsu сурталчилгааны компанийн ажилтан 24 настай Мацүри Такахаши компанийнхаа дээвэр дээрээс үсэрч амиа хорлосон юм. Харин өнгөрсөн сард эрх баригчид түүнийг хэт их ачаалалтай ажилласнаас болж амиа хорлосон гэж дүгнэжээ.
Түүний өмгөөлөгч Хироши Кавахито “Хатагтай Такахашигийн үхэл хэт их ачаалалтай ажиллаж, ажлын байрны дарамтад орсноос үүдэлтэй. Амиа хорлосон сардаа л гэхэд бүтэн 105 цаг илүү ажилласан байсан” гэсэн юм.
Кароши гэдэг ойлголт 1970-аад оны үеэс эхтэй. Дайнаас хойш эрчтэй сэргэж эхэлсэн Японы эдийн засгийн гол түлхэц болох ажиллах хүчний дунд гэнэтийн үхэл, амиа хорлолт гарах болсноор ийм нэршил бий болжээ.
Харахад хэвийн мэт боловч гэнэт л хорвоог орхидог шалтгаан нь олны анхаарлыг татах болсон юм. Ингээд 1980-аад оноос эхлэн хуульчид, ард иргэд хэт их ачаалалтай ажиллахыг эсэргүүцэн, хуулиар зохицуулахыг шаардаж эхэлсэн аж.
Үр дүн нь дөнгөж хоёр жилийн өмнө буюу 2014 онд ажлын байрны тухай хууль батлагдсан боловч ажил олгогчдыг хариуцлага хүлээлгэх тухай заагаагүй учраас дорвитой үр дүн гараагүй юм байна.
Үүгээр зогсохгүй Японы зарим компаниуд уртасгасан цагаар ажиллахыг хэвийн зүйл гэж үздэг тухайгаа нээлттэй илэрхийлдэг. Харин одоо өөрчлөлт гарч магадгүй цаг иржээ.
Учир нь өнгөрсөн жил амиа хорлосон эмэгтэйтэй холбоотой хэрэг Кароши болох нь батлагдсан. Засгийн газраас мэдээлснээр Dentsu сурталчилгааны компани нэг ажилтан сард 65-аас илүү цаг ажиллаж болохгүй гэж дотоод журамдаа тусгасан байжээ.
Харин эмэгтэй 105 цаг илүү ажилласан. Ерөнхий сайд Шинзо Абе ажилчидтай уулзаж, хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулах талаар ярилцжээ. Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчийн хэлснээр 2017 оны гуравдугаар сард энэхүү асуудлаар парламентад хуулийн төсөл өргөн барих аж.
1980-аад оноос хойш карошитой холбоотой хэргүүд дээр ажиллаж буй Кавахито одоо парламент энэ асуудлыг шийдвэрлэх хуулийг батлах байх хэмээн итгэж байгаагаа хэлжээ. Тэрээр “Олон нийт Японы засгийн газрыг дорвитой арга хэмжээ авахыг хүсэж байгаа. Тиймээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй компаниудад их хэмжээний торгууль тавих ёстой” гэсэн юм.
Эх сурвалж: CNN