Хойд туйл руу нохойтой чаргатай аялалд явах оролцогчийн шалгаруулалтад монгол эмэгтэй уулчин өрсөлдөж байна.
Шведийн аялал жуучлалын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч Fjаllraven компаниас жил бүр олон улсын хэмжээнд зохион байгуулдаг энэ аяллын 2017 оны оролцогчдыг шалгаруулах цахим санал хураалтын уралдаанд уулын спортын ОУХМ Доржпаламын Эрдэнэтогтох оролцож байгаа билээ.
Тэрбээр одоогоор саналын тоогоор Вьетнамын Hoang L Giang нэртэй оролцогчийн дараа 5000 гаруй саналын зөрүүтэйгээр хоёрдугаар байранд бичигдэж байна.
2015 оны аялалд Монголоос Э.Цэрэндолгор анх орж Монгол орноо сурталчлахаас гадна монгол хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг харуулж, монгол хүн ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартайг сурталчилж байсан бол 2016 онд Америкаас Б.Загдсүрэн оролцож байсан түүхтэй.
Энэхүү аялалд дэлхийн бүх улс орон оролцох боломжтой бөгөөд тухайлсан 12 орон өөрийн улсын нэр дээр ялагчаа тодруулдаг ба бусад улсууд нь БУСАД ОРОН гэсэн ангилалд өрсөлддөг. Манай орон бусад гэсэн ангилалд 200 гаруй оронтой саналын тоогоороо өрсөлддөг байна.
Энэ аялалд оролцох нь дэлхийн хэмжээнд өөрийн орныг сурталчлан таниулдаг томоохон хэмжээний сурталчилгаа болдог билээ.
Та бүхнээс Говь нутгийнхаа охинд хэдхэн хором зарцуулж САНАЛ өгөхийг хүсэж байна.
Санал өгөх линк http://polar.fjallraven.com/contestant/?id=348
Фэйсбүүк хаяг: Erка Erdenee
1-р алхам: VOTE- г дарна
2-р алхам: Login with facebook-г дарна
3-р алхам: Continue as Таны нэр-г дарна
4-р алхам: No thanks -г дарахад Санал өгсөн танд баярлалаа гэж гарна.
Аялал болон санал өгөхтэй холбоотой тодруулах зүйл байвал 24 цагийн турш чатаар холбогдох боломжтой.