Нэгэн үе зах зээлийг эзэгнэж байсан камерын бизнес эрхлэгч GoPro компани ажилчдынхаа 15 хувийг цомхтгож, компанийн бүтцэд шинэчлэлт хийж буйгаа зарлалаа.
Ингэснээр компанийн 200 ажилтан халагдах бөгөөд энтертайнмент хэлтэс татан буулгаж байгаа аж. Энэхүү бүтцийн өөрчлөлтөөс болж компани 24-33 сая ам. долларын алдагдал хүлээх тухай мэдэгдэлдээ дурджээ.
Өнгөрсөн арван нэгдүгээр сарын эхээр GoPro компани худалдаанд гаргаад удаагүй байсан Karma дроноо эргүүлэн татахаар болсон гэдгээ мэдэгдсэн бөгөөд бүтээгдэхүүн нь нисэж явахдаа цахилгааны саатлын улмаас осолдсон тухай мэдээлэл гарах болсонтой холбоотой юм.
Зах зээл дээрх GoPro-ийн эрэлт буурсаар байхад цоо шинэ бүтээгдэхүүн гаргаж, улмаар хямд үнэтэй өрсөлдөгчдийн бүтээгдэхүүнүүдэд байр сууриа алдсан болохоор хүндэрч байсан компанийн нөхцөл улам дорджээ.
Энэ оны гуравдугаар улиралд компанийн орлого өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 40 хувиар буурсан бөгөөд баярын улирлаар шинжээчдийн таамаглаж байснаас ч бага ашигтай ажилласан юм.
Дээрх асуудлуудаас улбаатайгаар компанийн нийт үнэлгээ өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувиар унажээ.