АНУ-ын эдийн засаг тооцоолж байснаас илүү гуравдугаар улиралд анх удаа өслөө. Орон сууцны үнийн суурь үзүүлэлт ч хямралаас өмнөх үеийн оргил үзүүлэлтийг ардаа орхисон нь Дональд Трампад гэрэлт эдийн засаг өв болон үлдэхийн дохио болов.
АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан дотоодын нийт бүтээгдэхүүний тайлангаас үзвэл дэлхийн гол хөгжингүй эдийн засаг гуравдугаар улиралд жилийн өмнөх үеэс 3.2 хувиар өсчээ. Гэтэл анхны таамаг 2.9 хувь байсан төдийгүй Уолл Стрийт ч эдийн засаг гурван хувиар өснө хэмээн тооцоолж байсан юм. АНУ-ын эдийн засаг энэ гуравдугаар улиралд сүүлийн хоёр жилд байгаагүй хурдацтай өссөнийг мягмар гарагт нийтлэгдсэн дээрх тайлан баталж өглөө. Тус улсын эдийн засаг энэ оны эхний хоёр улиралд 0.8 болон 1.4 хувиар тус тус өссөн юм.
АНУ-ын эдийн засгийн түлхүүр үзүүлэлт болох хэрэглээний өсөлт анх тооцоолж байсан 2.1 бус, бүр 2.8 хувиар өслөө. Шар буурцгийн ургац, үйлдвэрлэлийн нөөц урьд байгаагүйгээр нэмэгдсэнээс шалтгаалан дотоодын нийт бүтээгдэхүүн анх тооцоолсноос илүү өссөнийг Citigroup-ийн стратегич Эндрю Холленхорст тайлбарлав. “Цаашид хэдэн улирал, ялангуяа хэрэглээ өсөх төлөвтэй” хэмээн тэрбээр өгүүлэв.
Дээрхээс гадна есдүгээр сард АНУ-ын орон сууцны үнэ 2006 оны үнийн хөөрөгдлөөс хойш үнэмлэхүй түвшинд өсөөд байна. АНУ даяар байр сууцны үнэ тогтвортой өссөөр эдийн засгийн уналтын дараах зах зээлийн үе төгсгөл болох тэрхүү цэг дээр хүрч ирлээ. Энэ есдүгээр сард орон сууцны үнэ жилийн дунджаар 5.5 хувь өссөн нь орон сууцны арилжаа ид цэцэглэж байсан 2006 оны долдугаар сарын өсөлтөөс даваад байгааг S&P CoreLogic Case-Shiller үнийн индекс харуулав.
Орон сууцны зах зээлийн бусад үзүүлэлт сүүлийн хэдэн жилд тогтвортой сайжирсан ч энэ зууны эхэн үеийн оргил үзүүлэлтээс доогуур хэвээр. Жишээ нь, аравдугаар сарын байдлаар хуучин орон сууцны борлуулалт жилийн дунджаар 5.6 сая ширхэгт хүрсэн нь 2010 онд 3.5 сая байсан үнэмлэхүй доод үзүүлэлтээс хавьгүй өндөр. Гэхдээ энэхүү хувь хэмжээ нь 2005 онд үнэмлэхүй буюу 7.3 саяд хүрсэн үзүүлэлтэд бараадахааргүй бага.
Ноён Трамп Ерөнхийлөгч болох гэж буй үед АНУ-ын эдийн засаг сайжирч байгаа нь санхүүгийн хямралын ид үед албан тушаалаа хүлээн авсан Барак Обамагийнхаас эрс ялгарч байна. Ноён Трамп “Эдийн засгийн өсөлт, ажлын байр, айл гэрийг АНУ-ын түүхэнд байгаагүйгээр дэмжих төлөвлөгөө”-нийхөө хүрээнд тус улсын эдийн засгийг жилд дунджаар 3.5 хувиар өсгөхөөр амласан. Тэрбумтан засгийн газрын зардлыг ихэсгэх, татвар багасгах, зохицуулалтыг сулруулах замаар эдийн засагт түлхэц өгөх төлөвлөгөө дэвшүүлж байна.
“АНУ-ын эдийн засаг арваннэгдүгээр сарын сонгуулиас өмнө тогтвортой өсөх голдрилдоо орчихоод байсан. Дональд Трамп санхүүгийн бодлогоо зөв чиглүүлж чадвал эдийн засаг бүр ч хурдацтай өснө” хэмээн Jefferies-ийн ахлах эдийн засагч Уорд МакКарти тайлбарлав. Уолл Стрийтийн эдийн засагчид арваннэгдүгээр сарын 8-ны сонгуулиас хойш эдийн засгийн урьдчилсан тооцоонд засвар оруулсан. Гэхдээ л 2017, 2018 оны өсөлтийг 2.2 хувиар тооцоолсон нь ноён Трампын дэвшүүлдгээс бага байгааг Bloomberg-ийн судалгаа харуулав. Үүний зэрэгцээ ноён Трамп гадаад худалдаа, цагаачлалын асуудалд протекционист бодлого баримталдаг нь одоогийн эерэг хандлагад сөрөг нөлөөлж болзошгүй хэмээн эдийн засагчид анхааруулж байна.
“Гадаад худалдаа, цагаачлалд шинээр хязгаарлалт тогтоох нь дэлхийн ханган нийлүүлэх сүлжээг тасалдуулж, эцэст нь дотоодын үнэ өсөхөд хүргэнэ. Бизнесийн хөрөнгө оруулалтад ч хөнөөлтэй” хэмээн JPMorgan-ы ахлах эдийн засагч Брюс Касман өгүүлэв. Ноён Трампын бодлого АНУ-д инфляцийг хөөргөдөж болзошгүй нь Обамагийн засаглалаас ялгардаг. Мягмар гарагт нийтлэгдсэн дээрх тайлантай уялдан үнийн уналт төгсгөл болж, өсөлт хурдсах хэрээр тогтмол орлого бүхий зах зээлд арилжаа эрс өснө хэмээн шинжээчид таамаглаж байна.
Адам Самсон, Жессика Дайе