АНУ-ын Хүнсний хяналтын хороо MDMA буюу Экстасиг сэтгэцийн гүн хямралыг эмчлэх эмийн жагсаалтад оруулах зорилгоор туршилт хийх зөвшөөрөл олгожээ. Судалгаагаар энэ хар тамхийг сэтгэцийн гүн хямралыг эдгээхэд ашиглаж болно гэж үзсэн байна.
Жишээлбэл дайнд явсан цэргүүд, бэлгийн хүчирхийллийн хохирогч, ноцтой гэмт хэргийн хохирогч зэрэг сэтгэл санааны гүн хямралд орсон хүмүүсийг Экстасигаар эмчлэх аж. Жижиг хэмжээний туршилтууд амжилттай болсон учраас судалгааны төвүүдэд энэ төрлийн бодисыг туршихыг зөвшөөрчээ.
2011 оны судалгаагаар экстасиг удаан хугацаагаар хэрэглэсний дараа тархи гэмтэж, ой санамж мууддаг болохыг тогтоожээ
Хэрвээ гуравдугаар үеийн туршилт амжилттай болбол хэдхэн жилийн дараа гэхэд эмчилгээний зорилгоор Экстаси ашиглахыг хуулиар зөвшөөрөх юм. Ирак, Афганистанд нийт гурван удаа алба хаагаад ирсэн ахмад дайчин Хардин “Экстаси миний амьдралыг өөрчилсөн. Би одоо ямар нэгэн сэтгэлийн дарамтгүйгээр амьдарч чаддаг боллоо” гэж Нью Йорк Таймст өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр Өмнөд Каролинад сэтгэл зүйчийн зөвшөөрлийн дагуу дээрх бодисыг хэрэглэж, туршилт амжилттай болсон аж. Харин одоо болох гуравдугаар үеийн туршилт нь үүнтэй ижил хэдий ч, хэдэн зуун өвчтөн дээр туршина гэдгээрээ ялгаатай.
Гудамжны хар тамхинуудын нэгэн адил экстасид олон сөрөг нөлөө бий. Жишээлбэл өндөр халуурах, зүрхний шигдээс болох, цус харвах хүртэл эрсдэл байдаг аж. Гэсэн хэдий ч сэтгэл санаа тайвшруулж, илүү нөхөрсөг болгодог учраас экстасигийн хэрэглээ буурахгүй өдийг хүрчээ.
Судалгаагаар Экстаси окситокин нэртэй гормон ялгаруулж сэтгэл санааг тайвшруулдаг. Түүнчлэн тархины амигдала бүсийг идэвхгүй болгосноор айдас, аюулаас эмээх зэрэг сэтгэлийн хямралаас ангижруулдаг байж магадгүй гэж үзжээ.
Анагаахын салбарын мэргэжилтнүүд энэ төрлийн бодисыг эмчилгээнд ашиглах эрхтэй болсноор том дэвшил гарна гэсэн юм. Нью Йоркийн Лангон анагаахын их сургуулийн доктор Чарльз Мармар “Сэтгэцийн гүн хямрал гэдэг эмчлэхэд тун хүнд өвчин. Бидний одоо ашиглаж буй хамгийн үр дүнтэй арга л гэхэд нийт өвчтөний ердөө 30-40 хувийг л эдгээж чаддаг” гэжээ.
Гэхдээ Экстасиг удаан хугацаагаар хэрэглэхэд эрүүл мэндэд хэд хэдэн сөрөг нөлөө үзүүлдэг аж. 2011 оны судалгаагаар экстасиг удаан хугацаагаар хэрэглэсний дараа тархи гэмтэж, ой санамж мууддаг болохыг тогтоожээ.