"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахтай холбоотой хэргийн талаар Оросын элчин сайдын яамнаас тодруулахад:
"Манай цахим хуудсанд урьдчилсан байдлаар орос хэл дээр албан ёсны тайлбар тавигдсан. Бид энэ мэдээллийг шалгаж байгаа учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
ОХУ-ын Элчин сайдын яамны цахим хуудас дахь тайлбарт:
"Монголын Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд өргөнөөр хэлэлцэж байгаа ОХУ-ын дипломат ажилтан гэх овог, нэр нь тодорхойгүй хүн "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахыг зодсон гэх хэргийн мэдээллийн үнэн зөв эсэхийг одоогоор тодруулж байна хэмээн Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна.
"Asia Russia Daily" сайтын эзэмшигчдийн явуулсан судалгаагаар С.Амармандахтай холбоотой хэргийн үйл явдал болсон огноо, оролцогчид болон нөхцөл байдал зэрэг баримтууд нь хоорондоо зөрөлдөж байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ" хэмээн бичсэн байна.