Өчигдөр Хятадын Сичуан мужид Титаник хөлөг онгоцны хувилбарыг бүтээх ажил эхэлжээ. 269 метр урттай Титаник хөлөг 1912 онд Англиас хөдөлж Нью Йорк руу явах замдаа мөсөн уул мөргөж сүйрсэн түүхтэй.
Энэ харамсалтай явдлын улмаас 1500 гаруй хүн амиа алдсан бөгөөд 1997 онд найруулагч Жеймс Камерун дэлгэцийн бүтээл хийснээр дэлхий нийтэд Титаник хөлөг илүү алдартай болжээ.
Камерун киногоо бүтээх гэж хөлгийн жижиг хэмжээний загвар хийлгэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл яг бодит хэмжээгээр нь загвар бүтээсэн тохиолдол байхгүй.
Хятадад бүтээх загварын дотоод засал нь хүртэл жинхэнэ Титаниктай адилхан байх бөгөөд дотроо хүлээн авалтын танхим, театр, усан сан, нэгдүгээр зэрэглэлийн өрөөнүүдийг багтаах аж.
Мэдээж хэрэг орчин үеийн салшгүй нэг хэсэг болсон Wi-Fi сүлжээ хүртэл багтах бөгөөд төсөлд нийт 1 тэрбум юань буюу ойролцоогоор 358 тэрбум орчим төгрөг зарцуулах юм байна.