Арванхоёрдугаар сарын 5 буюу ирэх Даваа гарагаас Баруунсалаанаас Халдвартын эмнэлэг хүртэл автобус явахаар болжээ.
Тодруулбал, Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгасан байна.
Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа, Баян-Хошуу орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанаас үндэслэн ийнхүү нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулсан байна.
Мөн “Нарантуул” ОУХ Төв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусууд Монгол улсын стандартын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулж тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг та Нийслэлийн нийтийн тээврийн газрын 11323176, 11321490 дугаарын утсаар лавлах боломжтой.