-Та Хэнтийн аль суманд төрж өссөн бэ?
-Би Мөрөн суманд төрж өссөн. Манай аав Хэнтийн Жаргалтхаан сумынх, ээж Мөрөнгийнх. Манайх зургаан хүүхэдтэй айл. Би отгон нь. Гурван ах, хоёр эгчтэй. Би аймгийн төвийн ЕБС-ыг төгссөн. Сурагч байхдаа би арваад удаа олимпиадад оролцсон юм. Монгол хэл, математик, физик, хими, газар зүй, биологи, нийгэм, мэдээллийн технологийн олимпиадад оролцож байв. Монгол хэл, математикийн хичээлдээ илүү сайн хүүхэд байсан.
Ээж маань сумын бригадын эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав малчин. Би гурван настай байхад аав, ээж маань тусдаа амьдарч, би ээж дээрээ өссөн юм. Гэхдээ миний сонгуулийн кампанит ажилд аав ээж хоёулаа ажилласан.
-Таны нэр ямар бэлгэдэлтэй вэ?
-Хоёр эгчийг Д.Гэрэлт-Од, Д.Гэрэлтуяа, дараагийн хоёр ахыг Д.Одсүрэн, Д.Очирсүрэн гэдэг. Сүүлийн хоёроо Д.Ган-Очир, Д.Гантулга гэж нэрлэсэн. Ган шиг хатуу, тулга шиг түшигтэй яваарай гэж надад энэ нэрийг өгсөн.
-Айлын багууд эрх байдаг.
-Би багадаа хүнээс айж үзээгүй. Миний дээд талын гурав гурвуулаа эрэгтэй. Ах нараасаа ч айдаггүй. Яагаад гэвэл хоёр эгчтэй. Эгч нараас ч айхгүй. Яагаад гэхээр ээж үргэлж хажууд байж, намайг бүх талаар бэлдсэн хүн. Хүн өөрөө өөрийнхөө өмнө хариуцлагатай амьдрах ёстойг сургасан.
Нэгдүгээр ангид ороод би хоёр дахь эгчийнхээ гэрт амьдарч эхэлсэн юм. Дунд авбал эгч шугамаар толгой цоо хатгана. Тэр үед л айдаг байсан. Хичээлээ хийж дуусаад, шугамын радиогоор Төрийн дуулал эгшиглэсний дараа намайг унтуулна. Өглөө Төрийн дуулал эгшиглэхэд босоцгооно. Эгч маань юманд их нухацтай ханддаг, мундаг багш. Тавдугаар ангид ордог жил эгч хөдөө ажиллах болоход би өөрөө аймгийн төвд үлдсэн юм. Тэгээд хориод айл дамжин амьдарсан. Ангийнхаа хүүхдийнд, хамаатныдаа амьдарч, биеэ даасан. Олон хүнтэй танилцах, харилцах, хүмүүсийн арга эвийг олж сурсан.
-Дотуур байр байгаагүй юм уу?
-Байсан. Тавдугаар ангид орчихсон болохоор оръё гэж бодоогүй. Сургууль дээрээ ихэнх цагаа өнгөрөөнө. Өглөө гараад, орой л очдог хүүхэд байлаа.
Тавдугаар ангид байхад манай аймагт сурагчийн зөвлөл байгуулагдсан. Сургуулийн 53 ангийн дарга нараас 9-ийг нь сонгоход би багтсан юм. Олон юманд одтой хүүхэд байсан. Долдугаар ангид байхад аймагт шинэ сургууль байгууллаа. Тэр сургуулийн багш надад шилжих санал тавиад, ирвэл сурагчийн зөвлөлийн дарга болгоно гэв. Би ч зөвшөөрсөн. Багаасаа л олон нийтийн, нийгмийн ажилд идэвхтэй хүүхэд байсан.