УИХ-ын гишүүн Н.Учрал нэр бүхий гишүүдийн хамт УИХ-д Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 11 дүгээр сарын 30-нд зохион байгуулсан “Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилго” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Инновацийг дэмжих лобби бүлэг байгуулах болсноо мэдэгдэж байсан. Тэгвэл тэрбээр уг бүлгээ байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар нэгджээ.
Уг бүлгийг Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновацийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, түүний бүтээлч цогц үйл ажиллагааг хангах явдал чухал байгааг үндэслэн санал нэгдэн байгуулжээ.
Мөн лобби бүлэг нь цаашид инновацийн хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж төрийн дэмжлэгийг оновчтой болгох, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхи, үр өгөөжийг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм байна.
Н.Учрал гишүүн мөн Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавиад байгаа юм.
Н.Туяа