Бид гадаадын зурагчдын авсан гайхалтай байгаль, ан амьтдын зургийг харж нүдээ баясгаж, гадаадад аялж зугаалж явахыг мөрөөдөн суудаг байсан цаг ард өнгөрчээ.
Монголын чадварлаг зурагчдын ачаар Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, ан амьтдын зургийг харж "энэ МОНГОЛД УУ" гэж уулга алдмаар байгалийн сайхныг харах үе зөндөө бий. Хобби булангийн энэ удаагийн зочноор байгалийн гэрэл зурагчин Н.Нуржастай уулзуулж байна.
-Ихэнх хүний хувьд гэрэл зураг бол сонирхол хобби нь байдаг. Та хэзээнээс энэ салбарт хөл тавьсан бэ. Гэрэл зурагчин болоход тань юу нөлөөлөв?
-Гэрэл зураг авах нь миний хобби. Хүссэн зургаа гэрэл зургийн хальсанд буулгасан үед түүнээсээ таашаал авдаг. Бага байхдаа Хятадын хальсны аппаратаар хөдөө мориор зураг авдаг байлаа. 2013 онд их сургуулиа төгссөний дараа бүх мөнгөө шавхаж эртнээс авахыг мөрөөдөж байсан мэргэжлийн гэрэл зургийн аппаратаа худалдан авсан. Камертай болчихсон юм чинь Монголоороо аялж, зураг авья гэхээр бүх мөнгөөрөө гэрэл зургийн аппарат авчихсан байдаг. Тэгээд бодож байсан ажлаа хэрэгжүүлье гээд зунжингаа хуримын зураг болон бичлэг хийж мөнгө хуримтлуулж билээ. Харин түүний дараа фото студи нээн ажиллуулсан. Ажил, амьдрал тэгширч, 2015 оноос эхэлж, байгалийн зургуудаа авч эхэлсэн дээ.
-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Компьютер графикч, дизайнер мэргэжилтэй. Мэргэжил маань авсан зургаа боловсруулж гаргахад их тус болдог. Гэрэл зургаар дагнан сургуульд сурч, номын дуу сонсож байгаагүй ч Монголын гэрэл зурагчин мундаг ах, дүү нараасаа зөвлөгөө авч суралцаад явж байна. Бас Google, Youtube гээд хоёр том багш байгаа шүү дээ.
-Гэрэл зураг авна гэдэг мэргэжлийн аппарат бариад дүрсийг нь буулгахдаа биш, хүний сэтгэлийг хөдөлгөж чадах өгүүлэмжийг хэлдэг болов уу. Та зураг авахдаа сэтгэлдээ эхэлж хардаг уу. Эсвэл дурандаа буулгадаг уу?
-Камераа чиглүүлээд буулгасан чанар нь сайн, тод байвал хүмүүс гоё зураг байна гээд боддог. Тийм биш. Сайн зохиомж, зөв өнцөг, агшин тухайн байгалийн онцлогийг харуулж авах ёстой гэж боддог. Сайн зураг ярьдаг. Би энэ зургаар би юуг харуулах, юуг нь онцлохыг зорьж байна гэдгээ эхэлж бодно. Бас тийм зураг авах юмсан гэж бодож төсөөлнө. Тэгэхээр гэрэл зураг гэдэг бол сэтгэхүй, нүд, агшин гурвын хослол юм. Тухайн агшныг халсандаа буулгаж чадвал тэр л аз жаргал шүү дээ. Өнгөрсөн аравдугаар сарын дундуур Хөвсгөлөөр аялахдаа маш олон сайхан зураг авсан. Өмнө ийм зураг авах юмсан гэж мөрөөдөж байсан гурван зургаа хальсандаа буулгаж чадсан шүү.

-Та ер нь Монгол орны ямар, ямар нутгаар аялж, зураг авсан бэ?
-Өнгөрсөн зун Баян-Өлгий аймгийн хэд хэдэн сумдаар явж зураг авсан. Аравдугаар сарын дундуур Хөвсгөл аймагт цаатан, Дархадын хотгороор тав хоног аялаад ирсэн. Монголын байгаль бол гэрэл зурагчдын хувьд диваажин гэсэн үг. Монгол дотроо очиж зургийг нь авах юмсан гэсэн нутаг зөндөө бий. Монгол орноо дэлхийг тойрох аялах, зураг авах мөрөөдөлтэй.
-Өөрийнхөө авсан зургуудаас хамгийн мартагдашгүй, гоё үед авсан зураг гэвэл алийг нь нэрлэх вэ?
-Зун Хотон нуурын эрэг дээр хүссэн зургаа авах гэж дарааллаж гурав хоносон. Надтай хамт явсан хүмүүс "алив ээ юугаа хийгээд байгаа юм гоё байна аваач" гээд байсан. Гэвч миний сэтгэлд нийцэхээр байгалийн сайхан дүр зураг гарч өгөхгүй хоёр өдөр ямар ч зураг авалгүй хүлээсэн. Сүүлийн гурав дахь өдрийн өглөө нь бүх гоё агшин бүрдсэн. Үүл доошилж ирээд гоё хэлбэрт орсон тэгээд өөрийн хүсэн хүлээсэн зургаа буулгаж хальсандаа авсан. Мөн Хөвсгөл аймгийн Улаан-уул сум, Хорьдол Сарьдгийн нурууны зураг байнга тохиолдоод байдаггүй гоё агшинд авсан.
-Уран бүтээлч хүний хувьд нутаг орныхоо сайхныг харуулах юмсан гэдэг байх. Баян-Өлгий аймаг их өвөрмөц байгаль, зан заншилтай. Баян-Өлгий аймгийн зургуудыг хараад өөрийн эрхгүй Өлгий рүү аялж үзэх хүсэл төрсөн гэж хэлж байсан хүмүүстэй зөндөө таарч байсан. Гэрэл зурагчны хувьд Баян-Өлгий аймгийн онцлогоос хуваалцвал?
-Алтай таван богд, Бага түргэний хүрхрээ, Толбо нуур, Хотон нуур, Хурган нуур, Ачит нуур, Хөх сэрх, Ёлтын сав газар, Цамбагарав гэх зэргээрээ манай аймаг алдартай. Гэхдээ түүнээс гадна хүмүүсийн сайн мэддэггүй олон сайхан газрууд зөндөө бий. Тэдгээрийг сурталчлан таниулахаар хичээж явна.

-Ур чадвар хичээл зүтгэлээс гадна аппаратын хүчин чадал адил байж тэдний хэмжээний зураг авна. Таны “зэвсэг”-ийн хүчин чадал ямар вэ. Одоо ямар аппарат хэрэглэж байна вэ?
-Сарын өмнө таалагдаж байсан зургаа өнөөдөр хараад голж байвал тухайн гэрэл зурагчин сайжирч байгаагийн шинж. Гоё зураг авахын тулд гэрэл зургийн аппаратын хүчин чадал маш чухал. Одоогоор би Canon 5D Mark III гэрэл зургийн аппарат ашиглаж байна. Canon 24-105mm f4, Sigma 12-24mm, Canon 70-200mm 2.8 II гэсэн гурван дурантай. Сүүлийн линзийг саяхан авсан одоогоор хэрэглэж амжаагүй л байна.
-"Чингүнжав" сан, "Гамма" агентлагаас зохион байгуулсан “Монгол, Монголчууд миний дуранд” гэрэл зургийн уралдаанд оролцон 400 гаруй зурагчны 1800 орчим бүтээлээс "Миний эх орон Монгол" төрөлд тэргүүн байр, 2016 оны “Шилдэг гэрэл зураг”-ийн эзнээр тодорсонд баяр хүргэе. Тэргүүн байр эзэлсэн зургаа танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Хөвсгөл аймаг руу намрын аялал болохыг сонсоод аймгаасаа Улаанбаатар хот хүртэл 1700 км, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Цаатан, Зүүн тайга хүртэл 1400 км орчим нийт 6500 км орчим замыг туулсан. Гэрэл зургийн уралдаанд Хөвсгөлийн аяллын үеэр авсан зурагнаасаа дөрвийг нь илгээсэн. Нэг нь шилдэг 100-д багтаж, нөгөө нь "Миний эх орон Монгол" төрөлд тэргүүн байр эзэлсэн. Энэ зураг маань Их Британи улсад болох гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдана гэж сонссон. Зургийн агуулгын хувьд Цаатан тайганаас буцах замд цасан шуурга шуурч зам харгуй харагдахгүй цаг агаарын хүнд нөхцөлтэй үед морьтой эмэгтэй явж буйтай таарсан.
Машин замаас гарвал шууд цасанд суух аюултай байсан тул цааш гүн цасанд явганаар явж, ойртон очоод зургийн буулган авч билээ. Харин шилдэг 100-д багтсан зургийн тухайд Урцан дотор сууж байгаа хоёр хосын зураг авалт шөнийн цагаар хийгдсэн. Энэ зургийг маань үзсэн хүмүүс өглөө, өдрийн цагаар хийсэн гэж боддог.
-Танд амжилт хүсье.