Нүүдлийн номын сантай Монголыг тойрсон Ж.Дашдондог ТӨРИЙН СОЁРХОЛТ боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2016-12-09 12:20 GMT+8

Хүүхдийн зохиолч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн Соёрхол хүртээлээ.

Тэрбээр 24 жил нүүдлийн номын сан аялуулж, 137 мянган км замыг туулж алс нутгийн хүүхдүүдийг номоор дамжуулан хүмүүжүүлэх үйлст том хувь нэмэр оруулсан нэгэн.

Хүүхдийн уншлагыг монголын нөхцөлд тохируулан нүүдлийн номын сангийн хэлбэрээр зохион байгуулж, эдүгээ олон мянган км замыг туулж алс нутгийн хүүхдүүдэд ном хүргэж уншуулсан тэрбээр номын цагаан буяныг түгээж яваа юм.

БНМАУ-ын Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл туурвиж амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст хүртээдэг юм.

“Би хүүхэд гэдэг бурханг шүтдэг” хэмээдэг Ж.Дашдондог 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төржээ. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсч хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэлүүд, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе", “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж хүүхэд, залуучуудын утга зохиолыг хөгжүүлэхэд багагүй  үүрэг гүйцэтгэсэн байна.

Арван жилийн дунд сургуулийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш дөч шахам ном бүтээсэн түүний арав гаруй гаднын улс оронд олон хувиар хэвлэгдсэн. Мөн дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж гуч гаруй ном гаргасан байдаг аж.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир / MPA.mn

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 734 санал өгсөн байна.

Дээшээ