-Олон улсын хүний эрхийн өдөрт-
Сургалтын төлбөрөө төлөөгүй сурагчийг хичээлд суулгахгүй, ном тарааж өгөхгүй гэх мэтээр сургуулийн орчинд гадуурхах нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил хэмээн "Хүүхдийн өмгөөлөл төв" ТББ-ын тэргүүн, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ хэллээ.
Гэр бүлийн хүрээнд болон гудамж талбай, сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил багагүй гардаг бөгөөд тэдгээрийн нэг болох сургалтын төлбөрөөс үүдсэн хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх гомдол тус байгууллагад 10 гаруй эцэг эхээс ирсэн байна.
Тиймээс энэ асуудлаар "Хүүхдийн өмгөөлөл төв" ТББ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьд хандаж, яамны зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, сургуулийн захиргаа, эцэг эхийн хооронд байгуулах сургалтын гэрээг олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх, ялангуяа хүүхдийн нэр төр, эрхэм зэрэгт халдсан аливаа үйлдэл хийхийг хориглосон агуулга бүхий зохицуулалтыг олон талын оролцоог хангах замаар гаргаж, мөрдүүлэхийг санал болгон, хүсэлт гаргажээ. Одоогоор яамны зүгээс уг хүсэлтэд хариулт хүлээж байгаа аж. Энэ талаар өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнээс тодрууллаа.
-Хувийн сургуульд суралцдаг хүүхдүүдийг сургуулийн захиргаанаас төлбөрөө төлөөгүйн улмаас хичээлд нь суулгахгүй байх зэргээр дарамт үзүүлэх явдал гарч байна гэсэн гомдол эцэг эхчүүдээс ирсэн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Хүүхэд өөрөө төлбөр төлөгч биш. Хүүхэд бол сурах үүрэгтэй хүн. Харин эцэг эх, асран хамгаалагч нь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Яагаад гэвэл хүүхэд иргэний эрх зүйн бүрэн бус хязгаарлагдмал чадамжтай хүн юм. Тийм учраас сургуулийн захиргаа хүүхэдтэй бус эцэг эхтэй нь ярих хэрэгтэй.
Охин маань одоогоос 10 гаруй жилийн өмнө Германд суралцаж байхад эцэг эх, багш, сургуулийн захиргаа гурвын хооронд л хүүхэд ямар амжилт гаргасан, хүүхдээ юун дээр дэмжиж, юунд анхаарал хандуулах ёстой талаар харилцан ярилцдаг байлаа.
Гэтэл манайд үе тэнгийнхнийх нь өмнө "чи төлбөрөө төлөөгүй учраас хичээлдээ суухгүй, ном дэвтэр өгөхгүй" гэх нь тухайн хүүхдийн хүн гэсэн нэр төрд ноцтой халдаж байна. Сургуульд ямар нэг ялгаварлан гадуурхал байх ёсгүй.
Магадгүй тэнд ядуу айлын, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч байж болно. Төлбөрийн талаар ярих нь эдийн засгийн ялгаварлан гадуурхал юм. Тэрнээс болж бусад хүүхдүүд энэ хүүхэд ядуу айлын хүүхэд юм байна, эцэг эх нь ийм тийм гэх мэтчилэн хандлага нь өөрчлөгдөж, нөгөө хүүхэд ичгүүртэй байдалд ордог.