АН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдээд буй Ж.Батзандан “250-500 сая төгрөг тушаавал намын даргад өрсөлдөнө гэсэн Дотоод сонгуулийн хорооны шаардлагыг эсэргүүцэж байна” гэж мэдэгдлээ.
Энэ нь АН-ын даргын сонгуулийг зохион байгуулах хорооноос намын даргад нэр дэвшигчдэд тавьсан шинэ санал ажээ. Өөрөөр хэлбэл, АН-ын даргад өрсөлдөх хүн АН-д ороод таван жил болсон, хамгийн багадаа 200 сая төгрөгийг намын дансанд тушаасан байх ёстой гэнэ.
Ж.Батзандан “Зарим нөхөд намайг намын дотоод асуудлыг ил тод зарлалаа гэж дургүйцэж магадгүй. Гэхдээ АН-ын дотоод асуудал бол Монголын асуудал. АН ил тод нам учир дотоод асуудлаа мөн адил ил тод ярих хэрэгтэй. Хууль зөрчсөн, зөвхөн мөнгөтэй, олигархи гишүүдэд үйлчилсэн дүрэм, журам гаргадгаа болих хэрэгтэй” гэлээ.
АН-ын даргад ямар хүмүүс нэр дэвших вэ гэдэг асуудал маргаантай байгаа юм. АН-ын дүрмээр өмнө нь намын удирдах албан тушаалыг 10 жил хашсан хүн намын даргад нэр дэвших эрхтэй зэрэг шалгууртай байсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон намын Их хурлаар гишүүдийн ихэнх нь зарим босго шалгуурыг авч хаях санал гаргаж, АН-ын гишүүн, 18 нас хүрсэн хэн ч намын даргад нэр дэвших эрхтэй гэсэн шийдвэрийг гаргасан.
АН-ын дүрмээр өмнө нь намын удирдах албан тушаалыг 10 жил хашсан хүн намын даргад нэр дэвших эрхтэй зэрэг шалгууртай байсан
“АН-ын 180 мянган гишүүн эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй. Хэрэв энэ журам батлагдах юм бол АН-ын мөнгөтэй хэдхэн хүн намын даргад нэр дэвшинэ. Улсын төсвөөс хулгай хийсэн мөнгөөрөө цөөхөн хэдэн хүн АН-ын даргын суудлыг худалдан авах гэж байна. Эдийн засгийн хямралтай энэ үед 250 сая, 500 сая төгрөг төлж АН-ын даргад өрсөлдөх хүн олигорхиудаас өөр байхгүй” гэв.
30 хүний бүрэлдэхүүнтэй Дотоод сонгуулийн хороо намын даргын сонгуулийг нийт гишүүдийн дундаас сунгаагаар зохион байгуулах үүргийг хүлээсэн. Гэвч намын Их хурлаас гаргасан шийдвэрийг Дотоод сонгуулийн хороо зөрчих болохгүй гэдгийг тэрбээр хэллээ.
Намын дотоод сунгааг 2.5-2.8 тэрбум төгрөгөөр зохион байгуулна гэдгийг мөн УИХ-ыг гишүүн Ж.Батзандан эсэргүүцэж байгаа аж. Техник технологийн дэвшлийг ашиглаж намын дотоод сунгааг зохион байгуулах аппликейшн бүтээх хэрэгтэй гэлээ.
“Надад өнөөдөр 250 сая төгрөг бэлэн гаргаж өгөх бололцоо боломж байхгүй. 250 сая босго бол Ж.Батзандан шиг хүмүүсийг АН-ын даргад өрсөлдүүлэхгүй гэсэн босго. Батхүү шиг хүмүүсийн давж чадах босго. Монголын өнцөг булан бүрт архи зардаг хүмүүсийг өрсөлд гэж байна” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.