УИХ-ЫН СОНГУУЛЬ: АН, МАН-ЫГ ШОКОНД ОРУУЛСАН АРД ТҮМНИЙ СОНГОЛТ

Өнгөрч буй жилийн хамгийн чухал үйл явдлын нэг нь ард түмэн ирэх дөрвөн жилд парламентад суух төлөөллөө сонгосон явдал байлаа. Төрийн эрх барих дээд байгууллага парламентаа бүрдүүлэх найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр АН муу дүн авч, МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. 76 суудлын 65-ыг нь МАН, есөн суудлыг нь АН-ынхан мөн МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн С.Жавхлан нэг суудал авлаа. АН-ын лидерүүд болох З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, М.Батчимэг Лу.Гантөмөр, Х.Баттулга нарын гишүүд энэ удаагийн сонгуульд өвдөг шороодлоо.
Сонгуулийн ерөнхий хороог урьдчилсан байдлаар санал хураалтын дүнг танилцуулсны дараа АН-ын дарга З.Энхболд “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Ардчилсан нам энэ сонголтыг хүндэтгэж байна. Сонгуулийн үр дүнг гэдэг бол ард түмэн тавьж байгаа үнэлгээ юм. Албан ёсоор энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. АН бүтээн байгуулалтын ажлаасаа ухрахгүй. Туйлын хэцүү дөрвөн жилийн ард гарсан. Бид эдийн засгаа өдий зэрэгт авч гарч ирсэн. Үүнээс илүү амжилттай ажиллахыг МАН-д уриалж байна. Амаргүй жилүүд үргэлжилнэ. Л.Эрхэмбаяр бид хоёр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ” гэлээ.
Харин МАН-ын дарга М.Энхболд “Завхан аймгаас бусад 20 аймагт, нийслэлд МАН-ын нэр дэвшигчид олонхи болжээ. Монголын ард түмэн МАН-д их найдвар хүлээлгэлээ. Энэ их итгэл найдварын ард асар их хариуцлага байгаа гэдгийг ойлгож байна. Хариуцлагыг бид дааж, итгэлийг бүрэн дүүрэн хариулж чадна гэдгээ цохон тэмдэглэмээр байна. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд уруудан доройтож байгааг засаж залруулахын төлөө бүх хүч чадлаа дайчилж ажиллана” гэсэн юм.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 100 ХУВЬ МОНГОЛЫНХ БОЛЛОО

УИХ-ын сонгууль болохоос хоёрхон хоногийн өмнө Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг мэдэгдэл хийж, ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани болох хувийг Монголын Зэс Корпораци эзэмшихээр болсныг зарлалаа. Ингэснээр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын өмч болсон гэв. Энэ мэдээллийг талархан хүлээж авсан нэг хэсэг байхад Засгийн газар биш хувийн компанид шилжүүллээ гэх шүүмжлэл ч байв. Засгийн газар УИХ-д танилцуулахгүйгээр Эрдэнэтийн 49 хувийг гадаадын оффшор компанид сонгон шалгаруулалтгүйгээр өгсөн, хууль бус наймаа болсон хэмээн МАН мэдэгдсэн юм. Түүнчлэн сонгуулийн дараа Эрдэнэтийг авлаа гэсэн амлалт АН-д ч, Ч.Сайханбилэгт ч тус болсонгүй. Ч.Сайханбилэг энэ улс төрийн хутгаанд парламентын суудал, Ерөнхий сайдын байр сууриа алдав. 400 сая ам.долларын энэ наймааны Оросын талын тохироо бүрхэг үлдсэн бол Монголын талд асуудал өндрөө авч, олныг хамарсан шуугиан болж хувирав. Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар багагүй шүүмжлэл гарч, шинэ Засгийн газар хамгийн анхны хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан юм. 100 хувь Монголынх болсон Эрдэнэт үйлдвэрийн анхны захирлаар Х.Бадамсүрэн томилогдов.

100 ЖИЛД НЭГ ТОХИОХ БОЛОМЖ АСЕМ
100 ЖИЛД НЭГ ТОХИОХ БОЛОМЖ АСЕМ
Энэ зун Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад 11 орны Ерөнхийлөгч, 23 орны Засгийн газрын тэргүүн оролцлоо. Тус уулзалтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “100 жилд нэг тохиох боломж” хэмээн онцолсон юм. АСЕМ-ын дээд түвшний уулзалт эхэлсэн өдөр Францын Ницца хотод халдлага гарч, Туркэд цэргийн хүчнийхэн төрийн эргэлт хийхээр завдсан хэрэг гарсан нь дэлхий нийтийн анхаарлыг Улаанбаатарт хандуулав. Ази, Европын төр, засгийн тэргүүн нар, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч дэлхийн бусад өнцөгт террорист халдлага удаа дараа гарч байгаатай холбогдуулан терроризмын бүх хэлбэрийг буруушаан түүнтэй тууштай тэмцэхээ дуу хоолой нэгтэйгээр илэрхийлж, долдугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл гаргасан юм. Түүнчлэн АСЕМ-ын дээд түвшний уулзалт бидэнд багагүй үр өгөөжөө өгсөн. Тодруулбал БНХАУ Монгол Улсын Засгийн газрын 38 тэрбумын өрийг тэглэхээр, Сингапур, Монголын иргэд харилцан визгүй зорчихоор, Вьетнамын Засгийн газар Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг засварлахад зориулж соёлын хөрөнгө оруулалт хийхээр, Польш улс нэг сая еврогийн зээл олгохоор болсон юм. Түүнчлэн Өнгөрсөн 2015 оны гуравдугаар сарын 1-нээс АСЕМ-ын уулзалт хүртэл АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор гадаадын 4500 гаруй хүн Монгол улсад зочилжээ. Эдгээр гийчид МИАТ-ын онгоцны тийз, Улаанбаатарт байх хугацааны байр, хоол, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах зэрэгт урьдчилсан дүнгээр 3.5 сая гаруй ам.доллар зарсан судалгаа гараад байна.

Н.АЛТАНХУЯГИЙГ ТОЙРСОН БАРИВЧИЛГАА
Н.АЛТАНХУЯГИЙГ ТОЙРСОН БАРИВЧИЛГАА
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэхдээ түүнийг АН дэмжин, нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг Герман руу нисэх гэж байхад нь саатуулж, түүний хүргэн ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, дүү Н.Наранцэцэг болон үеэлийг нь АТГ-аас цагдан хорилоо. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд АН-ын дарга асан Н.Алтанхуягийг АТГ сэжигтнээр татсанаа өөрт нь мэдэгдэж, байцаалт авав. Ямар үндэслэлээр, ямар хэрэгт сэжигтнээр татсан нь бас л тодорхойгүй. Харин Н.Алтанхуяг өөрөө дээрх баривчилгаануудыг улс төрийн зорилготой хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар Ц.Нямдорж нэг удаагийн ярилцлагадаа “Н.Алтанхуягийг би гайхаад байдаг юм. Яахаараа өөрийнхөө хүргэнийг ЗГХЭГ-ын даргын суудалд тавьдаг байна аа” хэмээн гайхширсан нь бий.

АН vs ШИНЭЧЛЭЛ
АН vs ШИНЭЧЛЭЛ
АН-ын хувьд фракцийн, овог аймгийн, хамаатан садны зэрэг мафи маягийн сүлжээгээр дамжуулан намын бүхий л эрх мэдлийг хэрэгжүүлэх болсон нь тэдний гол алдаа. Сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн гол шалтгаан бол нам доторх хагарал хийгээд дотоод ардчилал үгүй болсонтой нь холбоотой хэмээн өөрсдөө хүлээн зөвшөөрч АН нээлттэй, оролцоотой, эв нэгдэлтэй, цахим нам болж шинэчлэгдэх ёстой гэж үзсэн юм. 10 гаруй жил завсарласныхаа дараа АН-ын Их хурал хуралдаж, намын Үндсэн дүрмээ батлав. Тус намын батлахыг өвөртөлсөн олон зуун гишүүн нь намынхаа шинэчлэлийн асуудлыг хөндөж, тэр хэрээр битүүхэн хүлээлттэй байсан гэхэд болно. Гэвч энэ удаагийн Их хурал ихэнх гишүүдийн санаанд хүрсэнгүй. Энэ тухайд намын удирдлагууд “АН-ын шинэчлэл өнөөдөр эхэлж байна, 2-3 жил үргэлжилнэ” хэмээн тайлбарлаж байсан юм. Шинэ дүрмээрээ намын даргыг АН-ын нийт 180 мянган гишүүний дунд сунгаагаар сонгохоор болов. АН-ын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, АН-ын гишүүн М.Чимэддорж нар материалаа хүлээлгэн өгөөд байлаа. Гэтэл АН-ын шинэ дүрмээр намын даргад өрсөлдөгч нь 250 сая төгрөгийг тушаах ёстой, харин сунгаанд оролцох гишүүд шинээр АН-д элсэхээр бол тус бүр 1200 төгрөгийн хураамж төлөх ёстой зэрэг нь тус намыг дорвитой шинэчлэлт хийж чадна гэх иргэдийн итгэлийг унагаж орхилоо.

ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛ ҮНЭХЭЭР УЛСТӨРӨӨС АНГИД БАЙСАН ГЭЖ ҮҮ?

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын манай улсад саяхан хийсэн айлчлалтай холбоотойгоор Монгол-Хятадын харилцаанд хагарал үүссэн. Далай ламын айлчлал бүрийг эсэргүүцдэг жишгээрээ өмнөд хөршийнхөн энэ удаа мөн л мэдэгдэл гаргасан. Хоёр ч удаа мэдэгдэл хийж, Далай ламын айлчлалыг Монгол Улс хүлээн авахгүй байх, Далай ламын талаар амласандаа хүрэхийг анхааруулсан. Айлчлалын дараа Хятад-Монголын хилийн томоохон боомт болох Ганцмод боомтоор хоёр улсын хооронд тээвэрлэж байгаа ашигт малтмалд Хятадын талаас шинээр хураамж ногдуулж, Хятадаас авах хөнгөлөлттэй зээлийг хэлэлцэхээр Монгол Улсын шадар сайд, Гадаад харилцааны сайд нарын БНХАУ-д хийх айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Хятадын эрх баригчдын хувьд “Нэг Хятад” бодлогоо хатуу баримталдаг. Дэлхийн ямар ч улс “Нэг Хятад” бодлогыг зөрчих эрх байхгүй гэж үздэг. Далай ламын айлчлал улс төртэй ямар ч холбоогүй цэвэр номын айлчлал хэмээн Хятадын талд хэчнээн тайлбарлаад ч нэмэргүй. Гэхдээ энэ удаагийн айлчлал Далай ламаас өөрөөс нь үл хамаарсан, манай улс төр, санхүүгийн бүлэглэлүүдийн улс төрийн тодорхой учир шалтгаантай, зориуд зохион байгуулсан далд улс төр, тэмцэл зөрчлийнх нь, санаархалынх нь ил илрэл төдийгүй нэлээд алсаас нууцхан дохисон дохиур ч байж болох юм гэсэн хардлага төрүүлж байгаа юм.