-КТМС-ийн оюутан яагаад үл хөдлөх хөрөнгө зуучлагч болчхов?
-Намайг шалгалт өгсөн жил 6500 хүүхэд ШУТИС-ийн харьяа КТМС-д элсэхээр шалгуулсан. Би 12-т орж, хүссэн сургуульдаа орж чадсан. Монголын шилдэг их сургуульд тэнцсэн болохоор эхэндээ их сэтгэл хангалуун байв. Гэвч сургалтын бодлого, оюутнуудын хандлага надад таалагдаагүй. Хичээлээр их бөмбөгддөг ч хувь хүний төлөвшилд ямар ч ахиц гардаггүй. Оюутнууд хичээлдээ зугаа байдлаар ханддаг. Тийм болохоор АНУ-д зургаан жил сурсан. Энэ хугацаанд олон сургууль сольсон. Муж бүрийн дүрэм өөр учраас заримдаа нэг нэгнийхээ дүрмийг үгүйсгэдэг. Өөр их сургууль руу шилжихээр өмнөх кредитийг тооцохгүй гэх мэт хүндрэл гардаг. Оюутнууд Америкт сурах юмсан гэж ид шуурдаг үе байв. Бидэнд сайн зааж, зөвлөх хүн ховор байлаа. Өөрсдөө л учраа олох хэрэгтэй болно.
-Одоо ч Америкт сурах хүсэлтэй маш олон залуус бий. Тийм болохоор таны Америкт сурсан туршлагыг дэлгэрэнгүй сонсъё.
-Би эхлээд 10 мянган хүнтэй, North Dakota гэдэг жижиг хотод очсон. Америкийг Нью-Йорк, Чикаго гэх мэт том хотуудаар нь, өндөр шилэн байшинтайгаар төсөөлсөн. Хөдөөгийн амьдралыг нь огт мэддэггүй. Цас их ордог, хүйтэн хотод очсон болохоор төсөөллөөс маань өөр байлаа. Жилийн дараа том хот руу шилжсэн. Ингэснээр сурангаа ажил хийх боломжтой болсон. Би таван жил сурахдаа 4 газар л ажилласан. Өндөр цалин чухалчилсан бол ажлаа олон удаа солих байсан ч тэгээгүй. Нэг газартаа шат шатаар ахихыг хичээсэн.
-Яагаад?
-Хүмүүс анх ажилд орохдоо шууд л цалин асуудаг. Тухайн хүн ажилладаг газартаа үр өгөөжөө өгсний дараа эргүүлээд цалин авдаг. Ажилтан, ажил олгогч харилцан бие биедээ ашиг тустай, үнэ цэнэтэй байх ёстой. Мөнгө бол бидний ажлын хөлс.
Тэгээд ч Америкт гадаад оюутнууд ажиллах эрхгүй, ажиллах нь хууль бус. Яагаад гэвэл бид эндээс оюутны визтэй. Төлбөрийн чадвартай гэдгээ батлаад виз авдаг. Америк оюутнууд, ногоон карттай хүмүүс л ажиллах эрхтэй. Тэд цагийн 20 долларын цалинтай, гадны оюутнууд 8 долларын цалин авна. Ажил олгогчид ч биднийг хараар ажилладаг гээд их цалин өгдөггүй.
-Америкт сурсны давуу тал юу байв?
-Мөнгөний үнэ цэнийг мэднэ. Ажил хийж олсон мөнгөө буруу зүйлд үрэхгүй. Мөн ажил хийж сурна. Тэнд хүн шударгаар ажиллаж сурдаг. Цалинг ч яг цагт нь өгнө. Бас биеэ зөв авч явж сурсан даа.