Шинэ он гарч, баяр ёслолууд дуусжээ. Гэхдээ Технологийн салбарын хувьд он гарах хараахан болоогүй байна. Жил бүр Лас Вегаст зохиогддог CES буюу Цахилгаан барааны үзэсгэлэн энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохиогдож байж, технологийн салбарын шинэ жил гарна.
Тэгвэл энэ жилийн CES өдрүүдээр бид юу үзэх вэ?
МЭДЭЭЖ ХЭРЭГ ТЕЛЕВИЗОРУУД
CES үзэсгэлэнгийн сонгодог үзвэрүүд яах аргагүй шинэ, дэвшилтэт телевизорууд. Компаниуд өөрсдийн хамгийн том, хамгийн өндөр нягтралтай, хамгийн үнэтэй гэсэн бүхий л загваруудаа энд авч ирнэ.
2017 оны хувьд 4К нягтралтай, нумарсан гээд өнөөх л тодорхойлолтууд. Samsung, LG, Sony, Panasonic зэрэг томчуудаас гадна Hisense, TCL, LeEco зэрэг олон компаниуд энэ жилийн онцлох телевизоруудыг танилцуулна.
ӨӨРИЙГӨӨ ЖОЛООДДОГ МАШИНУУД
Автомашины салбарынхан CES товчлолыг “Car Electronics Show” хэмээн хошигнох болсон нь одоо бараг үнэн мэт байх болжээ. Учир нь хэдэн жилийн өмнө ганц Ford компани л бүтээгдэхүүн танилцуулж байсан үзэсгэлэнд өнөөдөр автомашин үйлдвэрлэгчид цуглах болсон юм.
Өөрийгөө жолооддог машинууд цаасан дээрх төсөөллөөс зам дээрх төмөр хүлэг болж, энэ жилээс эхлэн бүр ч олон компани энэ салбар руу хошуурах болов. Бараг л машин өөрийгөө жолоодно гэдэг хэвийн үзэгдэл болжээ.
VR ТЕХНОЛОГИ
2013 оноос мэдээллийн хэрэгслүүдээр гарах болсон Oculus тэргүүтэй VR төхөөрөмжүүд энэ жилээс улам хүчирхэгжинэ. Тийм ч учраас CES 2017 үзэсгэлэнгийн хувьд VR төхөөрөмжүүд голлох үзвэрийн нэг байх юм.
Qualcomm, Intel зэрэг томчууд хүртэл энэ жил VR үзүүлбэрээр өөрсдийн хэсгийг чимэглэх аж.
DJI-ийн АРААС ЯВАХ ДРОН ҮЙЛДВЭРЛЭГЧИД
Нисдэг камерын зах зээлийг тэргүүлэгч DJI хэнд ч гүйцэгдэхгүй гэдгээ өнгөрсөн арав, арван нэгдүгээр сард харуулж чадсан. Тийм ч учраас бусад компаниуд яаж тэднээс илүү хүчин чадалтай, илүү хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ, гэдэгт толгойгоо гашилгаж байна.
Харин энэ өрсөлдөөн дундаас хэрэглэгч бид л ялагч болох юм. Энэ жилийн хувьд барилга дотор нисэх зориулалттай, өндөр хурдны, бүр усанд шумбадаг дронууд илүү олон байх болов уу.
УХААЛАГ УТАС
Apple, Samsung зэрэг томчууд өөр арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг болсон цагаас хойш CES үзэсгэлэнд ухаалаг утасны эзлэх байр суурь бараг байхгүй болжээ. Гэхдээ Huawei, Xiaomi зэрэг компаниуд энэ жилийн үзэсгэлэнд өөрсдийн шинэ бүтээгдэхүүнээрээ оролцож буй нь ухаалаг утасны орон зай CES үзэсгэлэнгээс бүр мөсөн алга болоогүй гэдгийг илтгэнэ.