-Орон сууц худалдан авсан иргэн татварын хөнгөлөлтөөр гурав хүртэл сая төгрөг буцаан авна-
Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.
Тодруулбал, хуульд хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлнө гэж заасан байдаг.
Татварын хөнгөлөлтийн материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авна
Харин хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд төлсөн татварын хэмжээнээс хамаараад гурван сая хүртэл төгрөг авах юм.
Хэрвээ та 2016 онд татварт нэг сая төгрөг төлсөн бол нэг сая төгрөгөө 2016 ондоо буцаан авч, үлдсэн хоёр сая төгрөгийг дараа дараагийн жилүүдэд төлсөн татвараасаа хамааран хуваан авах боломжтой.
Үүний тулд та шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулна. Татварын хөнгөлөлтийн материалыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм.
Хүлээн авсан тайланг шалгаж, улмаар Төрийн санд бүртгэсний дагуу таны буцаан олголт дансанд орно. Ингэхдээ өгсөн дарааллыг дагуу буцаан олголтыг өгч эхэлдэг. Өөрөөр хэлбэл та материалаа эрт өгөх тусам таны буцаан олголт эхний ээлжинд багтах боломжтой.
Энэ жилээс эхлэн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Дүнжингарав, Мишээл салбаруудад татварын буцаан олголтыг харьяалал харгалзахгүй бүртгүүлэх боломжтой болсон талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд хяналтын байцаагчаас гадна зөвлөгөө өгөх байцаагч байх аж.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад харьяалал харгалзахгүй материалаа өгч болно
Анх удаа бүртгүүлж буй иргэд эхлээд татварын хэлтсээс цахимаар бүртгүүлэх нууц үгээ авах шаардлагатай юм байна. Цахим бүртгэлд тайлангаа шивж хэвлээд, бүрдүүлэх материалтайгаа татварын хэлтэст очно.
Татвар төлөгч тухайн материалыг эх хувьтай нь хамт аваад очиж байгаа тохиолдолд заавал хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй. Харин өөрийн биеэр очих боломжгүй, шуудангаар илгээх эсвэл татварын байцаагч эх хувьтай нь тулгаж харах боломжгүй үед нотариатаар баталгаажуулах шаардлагатай.

ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
АНХНЫ ЖИЛД
№ |
Бүрдүүлэх бичиг баримт |
Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага |
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд хүргэх |
Монгол шуудан компаниар хүргүүлэх |
1 |
Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / |
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах |
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх |
2 |
Харъяа татварын албанаас цахим татварын системд Хувь хүний орлогын албан татварын тайлан шивэх нууц үг авах |
Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх |
3 |
Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. харъяа татварын албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт |
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /татварын албанд гаргах хүсэлтэнд орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ |
4 |
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт |
Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах |
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх |
5 |
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт |
Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх,Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах |
Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх |
6 |
Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ |
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ |
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ |
7 |
Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт |
Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж тэмдэг дарж баталгаажуулах |
Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх |
8 |
Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ |
Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажсан байх |
9 |
Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт |
Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувийг хуулбарын хамт авч ирэх |
Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг нотариотаар баталгаажуулсан байх |
10 |
Хөрөнгийн үнэлгээний тайлан |
Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх |
11 |
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт |
Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна. |
12 |
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт |
Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх |

Орон сууцнаас гадна иргэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлэх боломжтой. Ямар материал бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авах боломжтой.