Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж эхэллээ

Сэтгүүлч А.Одонтуяа

2017-01-11 12:05 GMT+8

GoGo мэдээний агентлаг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтдаа утааны эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэхийг уриалж байна.

ЗОРИЛГО
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүчийг нэгтгэн, нэгдсэн хүчээр утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардах. Public awareness буюу олон нийтэд мэдэгдэх, олон нийтийг нэгтгэх шаардлагатай болжээ. Учир нь одоо учраад байгаа аюултай нөхцөл байдлыг олон нийтээр хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байгаа учир өөрсдийгөө хамгаалахгүй, аюулыг ухаарахгүй байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА: 
Телевизүүд тарааж өгсөн утааны дүрсийг, текстийн хамт нэгдүгээр сарын 11-ний 19.50 цагт эфиртээ 30 секундын хугацаатай барих.

Текст: Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!! 

Видео шторк: ЭНДЭЭС татан авна уу. 
http://share.gogo.mn/bV9qz6rWJT283814…/utaa_shtorkoo_ok2.mpg

Сонингууд нэгдүгээр сарын 11-ний дугаарын тэргүүн нүүрэндээ нэг ижил утааны зургийг текстийн хамт нийтлэх.

Текст: Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!! 
Фото: ЭНДЭЭС татан авна уу. /http://gstat.mn/newsn/resource/utaa.jpg-09012017-1483943465-307710922.jpeg/ 

Сайтууд нэгдүгээр сарын 11-ний 19.50 цагт тэргүүн онцлохдоо нэг ижил утааны зургийг текстийн хамт нийтэлнэ. 

Текст: Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!! 
Фото: ЭНДЭЭС татан авна уу. /http://gstat.mn/newsn/resource/utaa.jpg-09012017-1483943465-307710922.jpeg/ 

Монгол Улсын хэмжээнд 101 сонин /үүнээс өдөр тутмын сонин 10 гаруй/, 131 ТВ,  98 мэдээллийн сайт үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар дараах хэвлэл мэдээллийн байгууллагууд бидний уриалгыг дэмжин, хамтарч ажиллахаа мэдэгдээд байна. 

  1. МҮОНТВ 
  2. Боловсрол ТВ
  3. Монгол HD
  4. NTV
  5. ТВ5
  6. UBS
  7. C1
  8. ETV
  9. ECO телевиз
  10. ЛХА ТВ
  11. Bloomberg TV Mongolia
  12. OTV
  13. VTV
  14. Эх орон телевиз
  15. Засгийн газрын мэдээ сонин
  16. Өнөөдөр сонин
  17. Өглөөний сонин
  18. Үндэсний мэдээ
  19. Open door сонин
  20. Монголиан экономи сэтгүүл 
  21. МОНЦАМЭ агентлаг
  22. News.mn
  23. unuudur.mn
  24. dnn.mn
  25. view.mn
  26. itoim.mn
  27. mongolcom.mn
  28. chuhal.mn
  29. tugeene.mn
  30. time.mn
  31. times.mn
  32. zindaa.mn
  33. mnews.mn
  34. mass.mn
  35. Ikon.mn 
  36. Unread.today
  37. Infomongol.mn
  38. Niislel.mn 
  39. Barilga.mn
  40. Newscom.mn
  41. cityinfo.mn
  42. shuud.mn
  43. vip76.mn
  44. ub.life
  45. orloo.info
  46. ner.mn
  47. Шинэ Монгол радио
  48. I marketing суваг агентлаг
  49. jbc.mn

Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн агаарын бохирдлын эсрэг уриалгад нэгдэхийг хүсвэл 75553232 утсаар холбогдоно уу. 

ДЭМБ-ын судалгаагаар РМ2.5 хорт бодисын хэмжээ 501 хүртэл хэмжээнд байх нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг хэмээжээ. Гэвч Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон аюултай хэмжээнээс 4 дахин их болчихоод байгааг иргэд төдийлөн ойлгохгүй, өөрийгөө болон үр хүүхдүүдээ хамгаалахгүй байна. Нийт иргэдэд нөхцөл байдал аюултай түвшинд хүрсэн гэдгийг ойлгуулах зайлшгүй шаардлагатай байна.

Бид хамтарч, хүчээ нэгтгэн үр хүүхдүүдийнхээ болоод улс орныхоо ирээдүйн төлөө дуугарах цаг болсныг энэ хамтын хүч илтгэж байна. Бүгдээрээ нэгдэцгээе. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Иргэдийн архи, согтууруулах ундааны хэрэглээг хэрхэн бууруулах боломжтой вэ?
Нийт 425 санал өгсөн байна.

Дээшээ