Их Британийн технологийн салбарт хийгдсэн хэлцлийн тоо 2016 онд түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Өнгөрсөн онд нийт 4009 хэлцэл хийгдсэн нь 2015 онтой харьцуулахад мянга гаруйгаар нэмэгдсэн дүн болж байгаа юм. Хэдий тийм боловч жилийг бүхэлд нь хоёр хувааж авч үзэх хэрэгтэй нь статистик үзүүлэлтээс харагдаж байна.
Тухайлбал, зургаадугаар сарын 23 буюу BREXIT-ийн санал асуулгаас өмнө нийт 2400 хэлцэл хийгдсэн бол санал асуулгаас хойш технологийн салбар дахь санхүүжилтийн хэмжээ буурсаар IV улиралд хэлцлийн тоо 710-тай тэнцэж ирсэн аж. Ерөнхийдөө салбарын шинжээчид BREXIT-ийн эрсдэлээс эмээх хөрөнгө оруулагчдын хандлага энэ онд ч үргэлжилнэ гэж таамаглаж байна.
Европын Банкны холбооноос явуулдаг "стресс" тестэд Норвегийн “DNB” банк үзүүлэлтээрээ тэргүүлж, шаардагдах хэмжээнээс илүү их хөрөнгөтэй гэж гарчээ. Тиймээс тус банк илүүдэл хөрөнгөөрөө өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авч магадгүй гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байна. “Barclays”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар “DNB” банк энэ онд 588 сая ам.доллар, ирэх онд үүнээс хоёр дахин их хэмжээний хувьцааг худалдан авна гэж тооцоолж байгаа аж. Гэхдээ нөгөө талаасаа “DNB” банкийг хувьцаа худалдан авахынхаа оронд ногдол ашгийнхаа хэмжээг энэ онд 50 хувь , ирэх онд 70 хувиар нэмнэ гэж үзэх ажиглагчид ч мөн байгаа юм.
Харилцаа холбооны “AT&T” компани “Time Warner”-ийг худалдан авах хэлэлцээр нь хууль тогтоох байгууллагуудаас зөвшөөрөл авч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ. 85.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэх энэхүү худалдан авалт нь зах зээлд монополь тогтооно гэдэг утгаараа холбогдох байгууллагуудын шалгалттай тулгараад байгаа юм. “Time Warner”-ийн мэдэгдэж байгаагаар хэлэлцээрийн хүрээнд тус компанийн ямар ч тусгай зөвшөөрөл “AT&T”-д шилжихгүй. Тиймээс талууд Харилцаа холбооны газраас биш Хууль зүйн яамнаас л зөвшөөрөл авахад хангалттай гэж үзэж байгаа ажээ.
Э.Эрдэнэтуяа