Монголын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-ээд оны эхэн үеээс хойшх өнөөдрийг хүртэлх хугацаанд манайд зах зээлийн харилцаа төлөвшиж, эдийн засаг, санхүүгийн гол гол үзүүлэлтүүд нэлээд тогтворжиж, дундаж цалин хийгээд бодит орлого өсч, өмчийн олон хэлбэрт суурилсан цалин хөлсний систем бий боллоо.
Манай эдийн засгийн өсөлтийн 60 гаруй хувийг хувийн өмч дээр суурилсан аж ахуйн нэгж хангаж байна. Цаашид ч хувийн секторын гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэнэ. Улсын төсөв бүрдүүлэх, зарцуулах хуучин тогтолцоог халж, төсөв, татвар, гаалийн шинэ тогтолцоо бий боллоо. Банк хоёр шатлалаар хөгжиж, төрийн өмч дээр суурилсан улсын даатгалын системийг өөрчилж, хөрөнгийн бирж байгуулагдан төрийн өмчийн үйлдвэрийн газрыг хувьчилж, хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах эрх зүйн үндсийг бүрдүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авсны дүнд санхүүгийн зах зээл хөгжих эхлэл тавигдсан билээ.
Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр амьдралаас урган гарч ирж байгаа асуудлыг практик төдийгүй онолын талаас нь сайн судалж, зөв шийдвэрлэх шаардлага тавигдаж байна.
Нөгөө талаар дэлхийн эдийн засаг даяарших үйл явц гүнзгийрэх тусам манай улсын үндэсний эдийн засаг, дотоод зах зээлийг нэг талаас хамгаалах, нөгөө талаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд өөрийн гэсэн орон зайгаа олж аван дэлхийн улсуудтай харилцан ашигтайгаар хамтран ажиллах арга замыг ч зөв сонгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Төрөөс эдийн засгийг зохицуулах арга хэлбэрийг боловсронгуй болгох шаардлагатай болж байна. Олон улсын тавцан дээр улсынхаа нэр хүндийг дээшлүүлэхийн тулд зээлжих зэрэглэлээ дээшлүүлэх олон улсын хэмжээнд нийтлэг мөрддөг стандарт, үзүүлэлтүүдэд хүрэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах орчин, нөхцлийг сайжруулахын төлөө эрчимтэй ажиллах нь чухал болж байна.
Манай нийгмийн өмнө тулгараад байгаа эдгээр болон бусад асуудлуудыг ул үндэстэй, зөв шийдвэрлэхэд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, эрдэмтдийн санал бодол чухал үүрэгтэй билээ. Манай шинжлэх ухааны академийн ихэнх хүрээлэн, институтууд ямар нэгэн хэмжээгээр зах зээлийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг баримтлан зах зээлийн нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжихийн төлөө чармайж, судалгаа, шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн явуулж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нь сайшаалтай хэрэг.
Гэвч шинжлэх ухааны нэг гол салбар болох эдийн засгийн чиглэлээр манайд судалгаа, шинжилгээний дорвитой ажил хийгдэж чадахгүй байна. Би энд эдийн засаг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлыг товч хөндөх гэсэн юм. Социализмын үед манай ШУА-ын дэргэд Эдийн засгийн хүрээлэн ажиллаж тухайн үеийн нийгмийн тогтолцооны хэрэгцээ, шаардлагын дагуу эрдэм шинжилгээний ажлууд хийж байсан. Ялангуяа Монгол Улсын үйлдвэрлэх хүчний хөгжил байршил, аймаг, бүс нутгийн хөгжлийн бодлогын үндсийг энэ хүрээлэн дээр тулгуурлан судалж, боловсруулан Засгийн газрын шийдвэрт тусган хэрэгжүүлж байсан юм. Зарим яам, тусгай газрын дэргэд хүртэл эрдэм шинжилгээний институт ажиллаж, эдийн засгийн тодорхой асуудлаар судалгааны ажил хийж байсан түүхтэй.
Харин 1990-ээд оны эхээр Эдийн засгийн хүрээлэнг татан буулгаж, МУИС-ийн харъяа Эдийн засгийн сургуульд үүргийг нь шилжүүлсэн. Энэ шийдвэрийг гаргахдаа их, дээд сургуулиудыг түшиглэн эрдэм шинжилгээний ажлыг явуулах чиглэлээр манай шинжлэх ухааны байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулахаар төлөвлөж байсан гэж би хувьдаа бодож, энэ санааг дэмжиж байсан. Гэвч манай шинжлэх ухааны байгууллагын сүүлийн 20 гаруй жилийн хөгжлийн явцаас харахад бүтцийн өөрчлөлтийн энэ замыг сонгоогүй болох нь тодорхой байна.
Иймээс шинжлэх ухааны байгууллагын өнөөгийн зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох зорилтын дагуу улсын хэмжээнд эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн гол асуудлаар суурь судалгаа, шинжилгээний ажлыг явуулах үүрэг бүхий эдийн засаг судлалын хүрээлэнг шинээр зохион байгуулж ажиллуулах нь зүйтэй санагдана. Академич Т.Намжим эдийн засгийн хүрээлэнг сэргээн байгуулах асуудал боловсруулж, холбогдох яам, тусгай газрын тухайлбал, ШУА болон Сангийн яамны дэмжлэгийг авч уг асуудлыг өмнөх Засгийн газарт оруулсан хэдий ч шийдвэрлэж өгөөгүй байна.
Манай эдийн засгийн хөгжилд одоо тулгамдаад байгаа олон асуудлыг зөв шийдвэрлэхэд эрдэмтэд, судлаачдын санал бодлыг нэгтгэсэн ШУАын дэргэдэх судалгааны тевийн санал, дугнэлт чухал ач холбогдолтой билээ. Иймээс миний бие эдийн засгийн хүрээлэнг сэргээн байгуулах тухай академич Т.Намжимын саналыг дэмжиж, цаг үеэ олсон чухал асуудал гэж үзэж байна.
Академич Т.Намжим, Т.Дорж, С.Нямзагд гээд манай нэртэй эдийн засагч, эрдэмтдийн мэдлэг боловсролыг ашиглан залуу эрдэмтэн, эдийн засагчдын мэдлэг боловсролд тулгуурлаад эдийн засаг судлалын ажлыг зохион байгуулалтад оруулах нь чухал байна. Төрийн шинжлэх ухааны бодлого боловсруулах үүрэгтэй Боловсрол, шинжлэх ухааны яам юм уу, эсвэл манай ШУАын тэргүүлэгчдийн газар санаачлагыг гартай авч, академич Т.Намжимын саналыг дэмжиж, төр, засгийн газрын зүгээс эдийн засаг судлалыг сэргээн хөгжүүлэхэд зориуд анхаарч, дэмжлэг үзүүлмээр байна.
Сүүлийн жилүүдэд гадаад орнууд болон дотоодод манай олон залуу эрдэмтэн эрдмийн зэрэг хамгаалж, бүтээл туурвиж, асуудалд олон ургальч үзлээр хандан чөлөөтэй сэтгэн эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах талаар өөрсдийн санал бодлыг дэвшүүлж байна. Тэдгээрийн оюуны потенциал, мэдлэгийг улс орны хөгжлийн шаардлагын дагуу ашиглах ажлыг зохион байгуулалтад оруулмаар байна. Нөгөө талаар нийгмийн эдийн засгийн сэтгэлгээг хөгжүүлэхэд шинжлэх ухааны байгууллага, тухайлбал эдийн засаг судлалын хүрээлэн чухал үүрэг гүйцэтгэх ёстой.
Шинжлэх ухааны нэг чухал салбар болох эдийн засгийн чиглэлээр суурь судалгаа, шинжилгээний ажил тогтмол явуулж, эдийн засгийн тулгамдсан тодорхой асуудлаар нэг биш хэд хэдэн судалгааны материалд тулгуурлан шийдвэр гаргадаг тогтолцоог бий болгох нь чухал байна. Энэ талаархи гадаад орнуудын туршлагыг ч харгалзан үзмээр санагдана. ОХУ-ын Засгийн газар гэхэд л зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжих асуудлаар Засгийн газрын дэргэдэх судалгааны төвөөс гадна ШУА-ын хүрээлэнгүүд, (Эдийн засгийн болон улс ардын аж ахуйн прогнозын хүрээлэн) Стратеги судлалын институтуудынхаа саналыг авснаар олон талын саналд тулгуурласан шийдвэр гаргаж байх жишээтэй.
Манай улсын эдийн засаг түргэн хурдацтай өсч, зах зээлийн харилцаанд шилжих үйл явц гүнзгийрэхийн хэрээр практикийн төдийгүй онол, арга зүйн талаас судалж, шийдвэрлэх ёстой олон асуудал гарч байна.
Эрдэс баялгийн нөөцөө түүхийгээр нь гадагш гаргахад тулгуурласан Монгол Улсын хөгжлийн өнөөгийн загвар хэр үр өгөөжтэй вэ гэдэг асуудлаас авахуулаад эдийн засгийн өсөлтийн оновчтой загварыг бий болгох, улсын төсвийн төсөвлөлтийг сайжруулах, хөдөлмөр цалин хөлсний оновчтой тогтолцоог бий болгох, ядуурлыг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, улс орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуй болгох замаар орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, төрийн мөнгөний бодлогыг боловсронгуй болгох, валютын ханшийн бодлогыг оновчтой болгох, нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх, санхүүгийн болон үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиглэлийг зөв тогтоох, санхүүгийн зах зээл дээр арилжаалагдаж байгаа үүсмэл хэрэгслүүдийн үр дүнг тооцох, хяналтын системийг бий болгох, манай эдийн засгийг хямралаас хэрхэн гаргах гээд олон асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах шаардлагатай байна.
Манай улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн өнөөгийн шаардлагаас урган гарч байгаа эдгээр болон бусад олон асуудлыг онолын хийгээд практик талаас нь судалж, шийдвэрлэх арга замын талаар саналаа боловсруулж, төр, засагт хүргүүлж, бодлого шийдвэрт нь тусгуулж байдаг судалгааны нэг төв нь ШУА-ын эдийн засгийн хүрээлэн байх учиртай.
Д.Моломжамц Эдийн засгийн шинжлэх ухааны доктор