Цахилгаан барааны хэтийн чиг хандлагыг тодорхойлдог CES үзэсгэлэн энэ жил мөн л олон дэвшлийг өөртөө шингээжээ. Компаниуд хамгийн сүүлийн үеийн, хамгийн сонирхолтой гэсэн бүхнээ дэлгэдэг учраас Технологийн салбарын хувьд энэ үзэсгэлэн Мекка л гэсэн үг.
Энэ жилийн хувьд телевизор үйлдвэрлэгчид дан ганц дэлгэц болгож, Honda-ийн мотоцикл өөрөө тэнцвэрээ олж зогсдог болжээ. 2017 оны үзэсгэлэнгийн онцлох бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.
Телевизор гэдэг...
Телевизор үйлдвэрлэгчид өмнөхөөсөө нимгэн хэмээх зарчмаар жил бүрийн CES үзэсгэлэнд оролцдог. Анх авдар шиг дөрвөлжин байсан телевизор өнөөдөр нимгэн, нумарсан гээд олон сонголттой болжээ.
Ялангуяа энэ жилийн хувьд LG компани 2,57 мм зузаантай телевизор танилцуулснаар төсөөлөл улам бодитой болов. Samsung компанийн танилцуулсан телевизорын процессор, холболтууд нь тусдаа байдаг болсноор илүү нимгэн болсон байна.
Үндсэндээ тэд телевизор биш хамгийн нимгэн дэлгэц бүтээхээр ажиллаж эхэлжээ. Цахилгааны залгуураас бусад нь бүгд тусдаа байдаг болж, та телевизор худалдан авахдаа хоёр ба түүнээс дээш хэсгээс бүрдэх технологийн дэвшлийг гэртээ авч ирдэг болох нь.
Тэнцвэр...
Honda компани 5 км/цагаас бага хурдтай явж байгаа тохиолдолд өөрөө тэнцвэрээ олдог системийг мотоциклдоо суурилуулжээ. Жишээлбэл гэрлэн дохион дээр зогсохдоо аль нэг тийшээ унах вий, гэж санаа зовох зүйлгүй. Тэр ч бүү хэл дээр нь хүн суугаагүй байхад ч тэнцвэрээ олдог учраас гадаа тавьчихсан мотоцикл унана гэж байхгүй болох юм.
Харамсалтай нь ердөө л концепц учраас мотоциклд ийм технологи хэзээ ч нэвтрэхгүй байж болно. Гэхдээ л харахад сайхан.
Гурван дэлгэц...
Дэлгэцийн цаанаас ертөнцийг харах болсноор ганц ном бидний ертөнцийг харах цонх биш болжээ. Тиймээс дэлгэц гэдэг юу юунаас илүү анхаарал татдаг, компаниуд хөрөнгө зарцуулдаг зүйл болсон юм.
Жишээлбэл Razer компани Валери төслийг дурдаж болно. 17,3 инчийн хэмжээтэй гурвын гурван дэлгэц нэг зөөврийн компьютерт суурилжээ. Видео тоглоомд зориулсан энэ бүтээгдэхүүн өөртөө гурван ширхэг 4К нягтрал бүхий дэлгэцтэй.
Одоогоор дөнгөж туршилтын загвар учраас худалдаанд гарах хүртэл бас ч гэж хугацаа шаардана. Харин үнийн хувьд 12 мянган ам. доллар буюу гурав, дөрвөн Prius-ний үнэтэй байх аж.
Дахиад л Razer
Нэгэнт ертөнцийг харах цонх нь дэлгэц болсон учраас хүн төрөлхтөн цахим ертөнцөөр аялж, цахим тоглоомоор зугаагаа гаргадаг болжээ. Тиймээс Razer компани яг л виртуал орчинд орсон мэт мэдрэмж төрүүлэх, гэхдээ виртуал төхөөрөмж шаардлагагүй технологийг танилцуулав.
Ариана гэж нэрлэсэн төслийн хүрээнд алслал мэдрэгч бүхий камер суурилуулсан тусгай проектор дүрсийг алслалтай харуулж, яг л тоглоом дотор орсон мэт мэдрэмж төрүүлнэ.
Түүнчлэн өрөөний гэрэл тэргүүтэй бусад төхөөрөмжтэй хоршин ажиллах боломжтой болохоор дэлгэц дээрх дүрс улайхад зөвхөн дэлгэц бус өрөө тэр чигтээ улаан өнгөөр гэрэлтэх аж. Төслийн багийнхны төлөвлөж буйгаар 2017 оны сүүл гэхэд Ариана төслийн эхний бүтээгдэхүүн худалдаанд гарч магадгүй.
Шинэ LEGO
Lego компани хүүхдүүдэд зориулсан програмчилж болдог, угсардаг роботыг худалдаанд гаргаад хэдэн жилийн нүүрийг үзжээ. Гэхдээ тоглоом гэхээсээ илүүтэй сэтгэн бодох чадвар шаарддаг, угсрахад хүндрэлтэй учраас компани цоо шинэ арга барилаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь Lego Boost юм.
Энэ роботыг угсрахад хялбар, түүнчлэн код бичих шаардлагагүй. Зүгээр л тусгай аппликейшн дээр байгаа үйлдлүүдийг сонгоход л хангалттай.
Intel-ийн бяцхан компьютер
Хэдэн жилийн өмнө Intel компани CES үзэсгэлэнд Compute Stick хэмээх бяцхан төхөөрөмжөө танилцуулж байв. Chromecast шиг хэмжээтэй бүтээгдэхүүнээ танилцуулснаас хойш хангалттай хугацаа өнгөрсөн учраас компани энэ жил Compute Card хэмээх зүйл танилцууллаа.
Ердөө хэдхэн ширхэг банкны карт давхарлаж тавьсан ижил зузаантай энэ төхөөрөмж дотроо процессор, Wi-Fi, санах ой гээд шаардлагатай бүхнийг агуулсан бөгөөд энгийн дэлгэцтэй холбоод л компьютер болох аж.
Intel компани энэ оны дундуур Dell, Sharp, HP тэргүүтэй компаниудтай хамтран зөөврийн бяцхан компьютероо худалдаанд гаргах юм байна.