Харилцааны ур чадвартай, зорилготой, тогтвортой, багаар ажиллах чадвартай хүнийг зөв амжилттай бие хүн гэж тодорхойлдог. Ийм хүн болж төлөвшихийн 70 хувийг өсвөр насандаа олж авдаг хэмээн сэтгэл судлаач Б.Ганзул ярив.
Тус төвөөс зөв төлөвшилтэй, өөртөө итгэлтэй, багаар ажиллах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд туслах сургалтыг нэгдүгээр сарын 12-ноос эхлэн зохион байгуулах гэж байна. Сэтгэл зүйн үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Ганзултай энэ сургалт болон өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлаа.
-Өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн хувьд ямар онцлогтой вэ?
-Энэ асуултад хариулахын өмнө өсвөр нас гэж хэдэн насыг хэлэхээ тодорхой болгох ёстой. Хүмүүс өсвөр насыг шилжилтийн нас, бусад насыг шилжилтийн биш нас мэтээр ойлгох нь бий.
Өсвөр насны хүүхдэдээ анхаарал тавих, боловсрол, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэйгээ эцэг, эхчүүд ерөнхийдөө сайн мэддэг. Харин сэтгэлзүйн эрүүл мэнд гэхээр ойлголтгүй болчихдог.
Яг үнэндээ нас болгон онцлогтой, шилжилтийн үе тохиолддог. Харин 9-15 насанд хүүхдийн бие физиологи, сэтгэл зүй, нийгмийн хүчин зүйлүүд нь хүүхэд наснаас том хүн болж буй үйл явцыг хэлнэ. Энэ гурван хүчин зүйлийг хамтад нь авч үзэх хэрэгтэй.
-Өсвөр насны хүүхдэд сэтгэл зүйн ямар өөрчлөлт гардаг вэ?
-Зан төлөвийн хувьд тогтворгүй хурц түрэмгий, эмзэг гомдомтгой болчихдог. Бие физиологид нь гарч байгаа өөрчлөлтүүдээс болоод нийгмийн харилцаанд нь саад болдог. Өсвөр насныхан гадаад төрхөндөө ихэвчлэн сэтгэл хангалуун биш байдаг. Түүнээсээ болоод бусад хүүхдүүдтэй харилцахад асуудал тулгардаг.
-Харилцааны хамгийн том бэрхшээл хаанаас гардаг вэ?
-Гэр бүлийн харилцаанд асуудал гардаг. Сэтгэл судлалын үндэсний төв өнгөрсөн хоёр жилийн хугацаанд долоон сургуульд сэтгэл зүйн үйлчилгээг хүргэлээ. Зөвлөгөө өгөөд явж байхад анзаарагдсан зүйл нь хүүхдүүд гэр бүлдээ их санаа зовсон байдгийг олж мэдсэн. Тэдэнд аав, ээжийнх нь харилцааны таагүй байдал нөлөөлнө. Мөн өөрөө ууртай, бухимдуу болоод ээжийгээ гомдоогоод байна. Аавтайгаа эвгүй харьцчихлаа. Энийг яаж шийдвэрлэх вэ гэж их ханддаг.
-Судалгаагаа ямар сургуулиудад хийсэн бэ. Хотын төвийн болон захын хорооллын хүүхдүүдэд сэтгэл зүйн ямар нэг ялгаа ажиглагдав уу?
-Бид гурван жилийн өмнө ийм судалгаа хийж байсан. Хотын төвийн хүүхдүүдэд эцэг, эхийнх нь нөлөө илүү их байдаг. Ээж, аав нь сайн анхаарал хандуулдаг. Хэрэв ээж, аав нь хүүхдэдээ сайн анхаарал хандуулж байвал хүүхэд тэр долоо хоногтоо сэтгэлзүйн хувьд тогтвортой байдаг. Ээж, аавынх нь харилцаа таагүй бол хүүхдийн сэтгэлзүй тогтворгүй болоод ирдэг нь тод харагдсан.
Харин хотын захын хорооллын хүүхдүүдийн хувьд бие даах чадвар өндөр, эцэг, эх нь анхаарал тавих нь бага. Бие даах чадвар сайтай, ажил хөдөлмөрт хандах хандлага нь сайн боловч эргээд ээж, аавтайгаа харилцах ярилцах тал дээрээ дутагдаж байна.
-Эцэг, эхчүүдийн хүүхдэдээ зарцуулах цаг нь бага болоод ирэхэд хүүхдүүдэд асуудал тулгараад байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Өсвөр насныхан нийгэмд өөрийгөө таньж мэдэхийн тулд шинэ зүйлийг маш их хайдаг. Тэр үед нь ээж, аавууд хүүхэдтэйгээ ярилцах цаг гаргахаа болиод эхэлбэл хүүхэд хариултыг хэнээс авах вэ.
Хүүхдэд өөрийнх нь үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй. Хүүхдийн зорилгын мэдрэмж гэж бий.
Нэг бол багшдаа хандана, эсвэл үе тэнгийнхнээсээ асууж эхэлдэг. Хоёр ижил орчинд өссөн, адилхан амьдралын туршлагатай хүмүүс бие биедээ алдаатай зөвлөмжүүдийг өгөөд эхэлдэг. Тэгэхээр буруу шийдвэр гаргана, алдаатай зан үйлийг хийнэ. Сэтгэлээр унана, цаашид яаж хөгжих, төлөвших ёстой тухай зөв мэдээллийг авч чадахгүй.
Нөгөө талаас эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахаас гадна нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Өсвөр насны хүүхдэдээ анхаарал тавих, боловсрол, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэйгээ эцэг, эхчүүд ерөнхийдөө сайн мэддэг. Харин сэтгэлзүйн эрүүл мэнд гэхээр ойлголтгүй болчихдог.
-Ямар хүнийг сэтгэлзүйн эрүүл мэнд хангагдсан гэж үзэх вэ?
-Сэтгэлзүйн эрүүл мэндэд нь анхаарна гэдэг сэтгэл судлаачид хандах ёстой гэсэн үг үү? Эсвэл хүүхэдтэйгээ маш сайн ярилцаад байх хэрэгтэй юү? гээд ярихад зөрүүтэй ойлголтууд гарч ирнэ. Сэтгэл зүйн эрүүл мэнд нь дотроо хэд хэдэн зүйлийг агуулдаг.
Хүүхдийн өөртөө итгэх итгэл, үнэлэмж. Энэ үнэлэмж нь өөр хүүхдийн амжилттай холбоогүй байх ёстой. Зарим гэр бүлд эгч нь сурлага сайтай, дүү нь эгчийнхээ түвшинд хүрч чаддаггүй. Сурлагаар арай бага дүн авдаг. Ээж, аав нь эгчийг нь магтдаг. Тэгэхээр эгч мундаг учир ээж, аав эгчээр бахархдаг. Би онц авч чаддаггүй учир миний үнэлэмж арай бага гэсэн ойлголт багаас нь хүүхдийн тархинд суучихна. Ийм ойлголтыг л хүүхдэд өгч болохгүй.
Хүүхдэд өөрийнх нь үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй. Хүүхдийн зорилгын мэдрэмж гэж бий. Зөв төлөвшилтэй, харилцааны ур чадвартай, сэтгэл зүйн хувьд тогтвортой байх ёстой. Уурлах, баярлахдаа амархан байж болно. Тэрийгээ мэдэж, өөрийгөө удирдаж чадахгүйгээс болоод сургуулийн нөхцөлд хүндрэл гарч болно.
-Ямар хүүхдийг хамгийн сайн төлөвшсөн хүн гэж хэлэх вэ?
-Харилцааны ур чадвартай, зорилготой, тогтвортой, багаар ажиллах чадвартай хүнийг зөв амжилттай бие хүн гэж хэлдэг. Ийм хүн болж төлөвшихийн 70 хувийг өсвөр насандаа олж авдаг. Тиймээс Сэтгэл зүйн үндэсний төвөөс “Боломж дандаа чиний гарт” сургалтыг зохион байгуулдаг. Бид өвлийн ээлжийн сургалтаа нэгдүгээр сарын 12-ноос эхлэн зургаа хоногийн турш “Найрамдал” зусланд зохион байгуулах гэж байна.
Энэ бол хүүхэд, эцэг эхчүүдэд ханддаг цогц хөтөлбөр юм. Зөв төлөвшилтэй хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд сэтгэл судлаачийн чиглүүлэгтэй, сургалт, оношлогоог судалгаатай явуулдаг. Манай хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд сэтгэл ханамжтай буцдаг. Шинэ найзуудтай болдог. Өөр орчинд очиж өөрийгөө шинээр нээдэг учир хүүхдүүд ч явах дуртай байдаг. Нэг удаагийн сургалт хэдий ч урт хугацаандаа сэтгэл судлаачтай хамтарч ажиллах холбоо харилцаагаа тогтоож чаддаг юм.