Сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс асуулт асууж байна.
GoGo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг: Таны хэлсэн үг, хийсэн мэдээллийг харвал өнгөрсөн хугацаанд Та мундаг ажиллаж байсан юм шиг байна. Хэвлэл мэдээлэл огт юу ч хийгээгүй юм байна. Иргэд огт санаа зовохгүй байсан юм шиг байна. Гэхдээ өнөөдрийн энэ байдал АН, МАН-ы эрх баригчдын юу ч хийгээгүйн гор шүү дээ. Яагаад хөдөөгийнхөн бүгд хотод шаваад байна. Яагаад таны ярьсан сайхан зүйлс чинь биелэхгүй 1.3 сая хүн гамшгийн бүст амьдраад байна. Яагаад таны ярьж байсан зүйлс биелээгүй юм?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй.
NTV телевизийн сэтгүүлч н.Ууганбаяр: Иргэдийн зүгээс хотын татварыг өндрөөр тогтооё гэсэн санал гаргаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Сайжруулсан зуух зэрэг алдаатай бодлогыг үргэлжлүүлэх шаардлага байна уу.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Алдаатай шийдвэр гарсан байж болно гэхдээ бүх ажлыг үгүйсгэж болохгүй. Системтэй, дэс дараатай, удаан хугацаанд явж энэ асуудлыг бид шийдэж чадна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжинд хотын татварын талаарх асуудлыг оруулж ирэх байх.
МҮОНТ-ийн сэтгүүлч н.Хулан: 2013 оноос хойш хэрэгжүүлсэн Орон нутгийн хөгжлийн сангийн тухай сурвалжлагыг Хэнтий аймгаас бэлдсэн. Хэнтий аймагт өнгөрсөн жил 7 тэрбум төгрөг хуваарилж байсан бол энэ жил хоёр тэрбум болж буурсан. Улаанбаатар руу битгий нүүж ир гээд байна. Төсвийн мөнгийг танаад байхаар иргэд хөдөө яаж амьдрах вэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр аймаг, сумдууд хөгжсөн. УИХ-д би орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг битгий бууруул гэж хэлж байгаа. Монголын хэмжээнд харц сэтгэе.
TM телевиз: Таны шагнал авсаныг сэтгүүлчид бид мартсан байх. Гэхдээ та 2009 оноос хойш агаарын бохирдлын чиглэлээр ярьж байсан. Тэгвэл найман жилийн ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг дөнгөж одоо хүлээн зөвшөөрч байна вэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шүүмжлэлийг би хүлээн авна. Өөрийгөө магтсанд намайг уучлаарай. Утааны асуудалд улстөржүүлэлгүйгээр зорилт гаргаад ажилламаар байна. ҮАБЗ өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, зөвлөмж гаргасан. Энэ асуудал ярьж шийдвэрлэх асуудал биш. ҮАБЗ агаар, орчны бохирдлын асуудлыг гурван сар тутамд нэг удаа хэлэлцэж байхаар болсон. Утааны асуудлыг Үндэсний хороо сард нэг удаа, байнгын хороо улиралд нэг удаа хэлэлцэхээр болсон. Би энэ УИХ-ын бүрэлдэхүүнд маш их итгэж байна. Энэ УИХ-д олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс бий. Тэд нарт шийдэх итгэл, зориг байгаа. Энэ асуудплаар тодорохой шийдвэр гарахгүй бол УИХ-ын гишүүд, эрх бүхий хүмүүс цаг нөгцөөж байна гэж үзнэ.