Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд нийслэлд хувийн цэцэрлэгээр хүмүүжиж буй 3087 хүүхдийн хоолны зардлыг зохих журмын дагуу тооцож, шийдвэрлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон захирамжийг өчигдөр гаргалаа.
Цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа энэ үед хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор уг захирамжийг гаргасан байна.
Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц үр дүнг сар тутам мэдээлэхийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар үүрэг болгожээ. Мөн цэцэрлэгийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад үүрэгдлээ.