Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа билээ. Тэрээр анх 2008 онд анх АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон, түүнээс хойш 2012 онд дахин сонгогдож, Ерөнхийлөгчийн албан тушаалд найман жил суугаад байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулаад буй Доналд Трамп энэ сарын 20нд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр Обама Цагаан ордонг орхих юм. Тэрээр Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа ард түмэндээ хандан үг хэлсэн байна. Уламжлал ёсоор Цагаан ордоноос үдэлтийнхээ үгийг хэлэхийнхээ оронд Барак Обама анх Сенатад сонгогдож байсан Чикаго хотноо хүрэлцэн иржээ.
Америкийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Барак Обама америкчуудад тэр дундаа Трампыг дэмжигч нарт хандаж тэрээр хэзээ ч өөрчөлт шинэчлэлтэд итгэх итгэлээ алдаж байгаагүйгээ онцолсон байна. Тэрээр, “Бидний хөгжил дэвшил тогтвортой байгаагүй. Ардчилал үргэлж хэцүү, маргаантай, зарим тохиолдолд цус урсгасан байсаар ирсэн. Хоёр алхам урагшлах бүрт нэг алхам хойш ухарч буй мэт санагддаг. Энгийн хүмүүс оролцож, дуу хоолойгоо хүргэж, нэгдэж байж л өөрчлөлт бий болдгийг би эндээс сурсан. Та бүхний Ерөнхийлөгчөөр найман жил ажилласны эцэст би үүнд итгэсэн хэвээр байна. Энэ зөвхөн миний итгэл биш. Энэ бол Америкийн үзэл санааны цохилж буй зүрх нь юм. ” хэмээн Обама өөрийн дэмжигч нараар дүүрсэн танхимаас зарласан юм. Өнгөрсөн найман жилд түүний үзэж туулсан бүхэн нь түүний Америкт итгэл итгэлийг нь улам бэхжүүлсэн хэмээн, “Ирээдүй биднийх байх ёстой.” гэж уриалжээ.
Нулимсаа алчуураар арчисныхаа дараа Обама энэ бүх хугацаанд түүнд түшиг тулгуур болсон эхнэр, хүүхдүүддээ хандан үг хэлсэн юм. Обама, “Мишэль, өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи миний эхнэр, хүүхдүүдийн маань ээж байгаад зогсохгүй миний хамгийн сайн найз байсаар ирсэн. Шинэ үеийнхэн маш өндөр шалгууртай тулж байна. Учир нь тэд чамаас үлгэр жишээ авах болно. Би болон Америк улс чамаар бахархаж байна.” Гэж хэлэхэд танхим тэр чигээрээ босон алга ташиж, Мишэль Обамад хүндэтгэл үзүүлсэн юм. “Малиа, Саша та хоёр маань энэ бүхний эцэст гайхамшигтай ухаантай, үзэсгэлэнтэй болж өссөнөөс гадна хамгийн чухал нь сайхан сэтгэлтэй, зорилготой эмэгтэйчүүд болжээ. Амьдралдаа хийж, бүтээж байсан бүхнээс илүү би та хоёрын аав болсондоо бахархаж байна.” гэж хэлэхэд түүний охин Малиа Обама нулимсаа барьж дийлэхгүй байв.
Дэд ерөнхийлөгч Жо Байдены талаар, “Ерөнхийлөгчид анх нэр дэвшиж байхад та минийанхны бөгөөд хамгийн шилдэг сонголт байсан. Та маш чадварлаг Дэд ерөнхийлөгч байгаад зогсоохгүй миний ах болсон. Бид Жилл та хоёрт гэр бүлийнхээ гишүүдийн адилаар хайртай, танай гэр бүлийн нөхөрлөл бидний амьдралд тохиож байсан хамгийн сайхан зүйлсийн нэг юм.” гэж хэлсэн юм.
Түүнийг үг хэлэх явцад танхимаас, “Би чамд хайртай, Обама!”, “Дахиад дөрвөн жил!” хэмээн орилж байсан юм. Нэг цагийн турш үргэлжилсэн үдэлтийн үгэндээ тэрээр өнгөрсөн найман жилд гол гол салбаруудад ямар ямар ололт амжилтыг гаргасан талаараа ярьсан ба түүний ажил үүгээр зогсохгүй хэмээн амласан юм.