"Монгол улсын Тувачууд" номын нээлт өнөөдөр боллоо. Зохиолч, судлаач Б.Баатархүү арав гаруй жил судалгаа хийн, энэ номыг бичсэн байна. Тус бүтээлийг СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эрхлэн, БНТУ-ын Хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газрын дэмжлэгээр хэвлэжээ.
Номын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, академич Ж.Болдбаатар, академич Л.Болд, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн орлогч захирал Ч.Алтанцэцэг, Юнескогийн Монголын үндэсний комиссийн нарийн бичгийн дарга Уянга нар оролцлоо.
Мөн БНТУ-ын ЭСЯ, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэн, Соёлын өвийн төв, МУИС, МУБИС, УБИС, ШУТИС, Богд хааны ордон музей, Монголын театрын музей, Соёл, урлагийн агентлаг, Монголын тувагийн нийгэмлэг зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын 150 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов. “Монгол улсын Тувачууд” ном нь судлаач Б.Баатархүүгийн хоёр дахь бүтээл юм.