Доналд Трамп албан ёсоор төрийн тэргүүний тангараг өргөсний дараа Мексик АНУ-тай найрсаг харилцаатай байна гэдэгт найдаж байна. Гэхдээ АНУ-Мексикийн хил дээр босгох хананд ямар ч төлбөр төлөхгүй хэмээн Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето хэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мехикотой хийж буй хэлэлцээрийн үр дүнг хүлээхгүйгээр тангараг өргөсний дараа хоёр улсын хооронд хана босгох төлөвлөгөөгөө нэн даруй хэрэгжүүлж эхэлнэ гэж өчигдөр мэдэгдсэн юм.
АНУ-Мексикийн хил дагуу хана барина гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр удаа дараа амлаж байсан билээ.
Хана босгох бүтээн байгуулалтын ажиллагааг Мексик улс санхүүжүүлэх ёстой гэж Трамп үзэж байгаа бөгөөд хэрэв татгалзсан тохиолдолд Мексикийн цагаачдыг АНУ-аас эх орон руугаа мөнгө гуйвуулахыг хориглоно гэжээ.
Хана босгох бүтээн байгуулалтын ажилд Мексикийн талаас 5-10 тэрбум ам.доллар шаардахаар Трамп төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ВВС