Монгол наадам цогцолборын дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт ЮНЕСКО-гийн Монгол Улсын Үндэсний Комиссын Хороотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” олон нийтэд сурталчлах , мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зэрэгт энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж.
Энэ үеэр тэрбээр “Монгол наадмаар дамжуулж Монгол хүнийг дэлхийд сурталчилна. Олон улсын стандартад нийцсэн арга хэмжээнүүд зохион байгуулна. Монгол наадмаар аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд анхаарч ЮНЕСКО-той хамтран ажиллана” гэлээ.
ЮНЕСКО-гийн Монгол Улсын Үндэсний Комиссын хувьд Олон улсад Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны ололт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй юм.
Л.Булганчимэг