Исландын агаарын тээврийн компани WOW Airlines Америкийн Баруун эргийн хоёр чиглэлээс Европын дөрвөн чиглэлд 69 ам. долларын үнэтэй тасалбар санал болгож эхэллээ.
Лос Анжелес болон Сан Франциско хотуудаас Шведийн Стокхолм, Английн Бристол, Данийн Копенгаген, Шотландын Эдинбург хотууд руу нэг талын нислэгийн үнэ 69,99 ам. доллар болж байгаа аж.
Гэхдээ энэ үнэ нь нэгдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэлх нислэгүүдэд хамааралтай юм байна. WOW Airlines компанийн тасалбарын үнэ энгийн үед ч гэсэн нэг талдаа 200 орчим ам. доллар байдаг аж.
Компанийг үүсгэн байгуулагч Скали Могенсен “WOW Air компанийн гол зорилго нь зах зээл дээрх хамгийн хямд үнээр хүссэн хүн бүрийг онгоцоор нисгэх юм. Бид олон мянган хүнд 69,99 ам. долларын үнэ санал болгож, аялах боломжийг нь нээж буйдаа баяртай байна” гэжээ.
Гэхдээ 69 ам. доллар гэдэг нь хамгийн бага боломжит үнийн санал бөгөөд онгоцны бүх суудал ийм үнэтэй гэсэн үг биш юм. Түүнчлэн үнийг ийм хямд болгохын тулд тасалбарын үнэд багтдаг байсан уламжлалт үйлчилгээнүүдийг танаж, онгоцнуудад Wi-Fi суурилуулаагүй аж.
Жишээлбэл зорчигчид тээшний төлбөр гэж 71 ам. доллар төлөх хэрэгтэй. Түүнчлэн тээшний жин тогтоосон хэмжээнээс илүү гарвал нэмэлт 50 ам. доллар төлнө.
Онгоцны Wi-Fi ашиглахад үнэтэй, олон хүн хэрэглэдэггүй бөгөөд Wi-Fi төхөөрөмж нь жин ихтэй учраас ийм шийдвэр гаргасан юм байна. Үр дүнд нь онгоцны өртөг хямдарч, шатахуун зарцуулалт ч буурчээ.
Хэдийгээр Wi-Fi байхгүй, тээштэй тохиолдолд нэмэлт төлбөртэй ч гэсэн WOW Airlines-ийн санал болгож буй үнэ хангалттай хямд юм.