Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох үеэр ханиад томууны тархалт тодорхой хэмжээгээр буурсан ч хүндрэл хэвээр байгааг мэдээлжээ.
Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар амбулаторийн 98985 үзлэг хийгджээ. Үүнээс томуу, томуу төст өвчтэй 9873 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 10.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буурчээ. Нийт өвчлөгсдийн 77.49 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж буй бөгөөд нийт орны ачаалал 16.4 хувиар нэмэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан нийт 400-гаад ор гаргасан төдийгүй Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 50 ор шинээр байрлуулсан. Цаашид улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 ор нэмж ажиллуулах, Батлан хамгаалах яамны цэргийн эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг шинээр ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.