Монгол Улс Ардчилсан төртэй болж, анхны шинэ Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үндсэн хуулийг батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдийн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожавтай цөөн хором ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр ажлын хэсэг гарсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та бодож байна уу?
-УИХ, Засгийн газраас гарсан хоёр ажлын хэсгийнхэнтэй АИХ-ын депутатууд маргааш уулзалт хийхээр болсон. Тус уулзалтаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна уу. Хэрэв байгаа бол ямар зүйл, заалтад өөрчлөлт оруулах вэ гэдгийг талаар депутатууд саналаа хэлнэ.
АИХ-ын депутатуудын ихэнх нь АИХ, Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байсан 1990-1992 оны тэр засаглал руу орох хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэхгүй бол өнөөдөр Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ, зарим тохиолдолд шүүх эрх мэдэл бие биенийхээ ажлыг хольж хутгаад байна. Үүний улмаас тодорхой асуудлууд хариуцах эзэнгүй үлдэж байна.
Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын эрх мэдлийг хольж тусгасан. Холимог тогтолцоотой ийм Үндсэн хууль баталсан. Үүрэг хариуцлагыг нь тодорхой болгохын тулд зарим өөрчлөлт хийх шаардлагатай. Тухайлбал Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг буюу Төрийн байгуулалт гэсэн хэсэг дээр өөрчлөлт хийж болно. Гэхдээ Үндсэн хуульдаа гар хүрээд байх хэрэггүй. Үндсэн хуулиараа оролдвол улс орон гүн хямралд орж мэднэ.
-2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийн талаар Та ямар байр суурьтай байдаг вэ?
-Анх 1999 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийхэд УИХ-ын 76 гишүүн ганцхан миний бие эсэргүүцэж байсан. 1999 оны өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц 2000 оны гуравдугаар сарын 15-нд Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн анхны дүгнэлтээ гаргасан.
Гэхдээ өнөөдрийг хүртэл тэр нэмэлт, өөрчлөлт хүчинтэй гээд явж байна. УИХ-ын хуралдааныг хийхэд дийлэнх олонх буюу 51-ээс доошгүй гишүүн ирсэн тохиолдолд эхэлдэг байсан. Нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын 39 гишүүн танхимд ирснээр хуралдаан эхэлж, 20-иулаа шийдвэр гаргах боломжтой болсон. Нэг удаагийн чуулганыг 75-аас доошгүй хоног хийх ёстой байтал 50 хоног болгосон. Жилийн 365 хоногт ердөө 100 өдөр л хуралдана.
УИХ ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцөөд, тараах эрхтэй байсныг болиулсан. Түүнчлэн санал хураалтыг ил явуулдаг болсон нь нам төв рүү орж ирэх боломжийг үүсгэж байна. Ерөнхий сайдыг томилоход Ерөнхийлөгчийн зарим эрх, үүргийг хязгаарласан зэрэг ардчиллын суурь зарчмуудыг хөндсөн заалтууд орсон. МАХН олонхоороо хүч түрэн энэхүү өөрчлөлтүүдийг оруулсан шүү дээ.
-Ардчилсан, шинэ гэдэг тодотголтай 1992 оны Үндсэн хуулийн ололт, дэвшил нь юу байсан бэ?
-Хүний эрхийг Үндсэн хуульдаа бүлэг болгон оруулж өгсөн нь ололт, дэвшил. Дэлхийн бусад орны дэвшилттэй хийгдсэн үндсэн хуулийн жишгийг хангасан заалтуудтай. Эрх чөлөөг ард нийтэд эдлүүлэх заалттай, түүнийг нь хэрэгжих боломжийг хуулиар бүрдүүлсэн.
Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй...” гэж заалт бий. Мөн нэг намын төрийн дээр байсныг 1992 оны Үндсэн хуулиар өөрчилсөн. Гэхдээ өнөөдөр энэ эрх нь зөрчигдөөд байна.
-Таныхаар өнөөдрийн улс төрийн намууд үүргээ хэр зэрэг гүйцэтгэж байна вэ?
-Улс төрийн намууд зохион байгуулалт, үзэл баримтлал, боловсон хүчний хувьд ч төлөвшөөгүй, эрх мэдэл бүхий ганц хүн удирдаж байна.
УИХ нь хяналтгүй болчихсон учраас Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нийцсэн хууль тогтоомжууд гарахгүй байна. Түүнд хяналт тавих, нөгөө талаас удирдах боловсон хүчинтэй хариуцлага тооцох механизм муу байна.
Хуучин АИХ, Улсын Бага хурал 1990-1992 онд ажиллаж үзсэн. Тэгэхэд Улсын Бага хурал, АИХ-аас эмээдэг, зарим зүйлд хяналттай ханддаг байсан. Одоо тийм удирдлага, жолоодлого байхгүй болсон. Төрийн эрхийг нам атгаж байна. 1990-ээд оноос өмнөх үе рүүгээ орсон. Иймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж яриад байгаа юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир