Нисдэг, автомат дрон үйлдвэрлэхээр зорьж байсан Lily компани 34 сая ам. долларын өртэйгөөр үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ. Урьдчилсан захиалга өгсөн хэрэглэгчдэдээ бичсэн захидалдаа компани нэмэлт санхүүжилт босгож чадаагүйн улмаас бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжгүй болсон гэжээ.
Тиймээс захиалга өгсөн хүмүүст 60 өдрийн дотор мөнгийг нь буцаан шилжүүлэх аж. Усны хамгаалалттай, агаарт шидмэгц өөрөө бичлэг хийж, хүн дагадаг горим бүхий дроныг бүтээхээр ажиллаж байсан компани ийнхүү үүдээ барьж байна.
Үүсгэн байгуулагчдын нэг Хенри Бредлоу “Бид цаг хугацаатай уралдан, санхүүжилт босгохоор ажиллаа. Харамсалтай нь өнгөрсөн хэдэн сарын хугацаанд санхүүжилтээ олж, хэрэглэгч нартаа бүтээгдэхүүнийг нь илгээх ёстой байсан ч чадсангүй” гэжээ.
2015 оны тавдугаар сард интернетэд байршуулсан бичлэгийг нь хүмүүс 12 сая удаа үзэж, 499 ам. долларын захиалгын үнээр 60 мянга гаруй хүн захиалсан аж.
2016 оны хоёрдугаар сард худалдаанд гарах ёстой байсан бүтээгдэхүүнээ компани санхүүжилтийн улмаас 2017 оны эхээр гаргахаар хойшлуулсан юм.
Гэвч тухайн үед DJI, Yuneec зэрэг дрон үйлдвэрлэгчид хүн дагадаг горимтой дронуудаа зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд Lily дроны гол давуу тал нь давуу тал биш болж, энгийн нэг горим болжээ.