УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчид нь буцаасан юм.
Тэгвэл тус хуулийн төслийг буцаасантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АН-аас сонгогдсон гишүүд намын даргын сунгаад анхаарал хандуулан орон нутагт явж байх хойгуур ар хударгаар Олон улсын гэрээ тухай хуульд өөрчлөлт оруулах гэж оролдлоо. Тавантолгойг луйвардах санаархлаа зогсоохыг МАН-ын нөхдүүдээс шаардаж байна. Олон улсын гэрээний тухай хуулийг баталж байгаад олон луйвар хийсэн” гэлээ.
Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулах нь стратегийн орд газрууд, газрын баялгийг хувааж идэх гэсэн санаархал хэмээн Ж.Батзандан гишүүн үзэж байгаа аж.