“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” -ийг 2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр байгуулснаас хойш нэг жил өнгөрчээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төвлөрсөн нэг цэгээс шуурхай хүргэх тогтолцоог нэвтрүүлэх, үйлчилгээнд баримтлах зарчим, нэгдсэн ойлголтыг жигд мөрдүүлж хэвшүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү төвийг байгуулж байв.
Тус төвөөс иргэд төрөл бүрийн лавлагаа, зөвшөөрөл, Засгийн газрын зарим яам, агентлагийн 99 үйлчилгээ, нийслэлийн 27 байгууллагын 287, нийт 386 нэр төрлийн үйлчилгээг өдөр тутамд үзүүлж байна.
Энэ хугацаанд 1 052 800 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.