Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийнхэн өнгөрсөн бямба гаригт Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзлаа.
Депутатуудын дунд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхэд маш болгоомжтой хандах ёстой, өөрчлөх цаг нь болоогүй гэсэн байр суурьтай хүн цөөнгүй байв.
Өөрчлөлт орууллаа гэхэд яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгааг иргэдэд ойлгуулах, энэ талаар ард түмнээс асуух нь чухал гэсэн санал гарч байсан. Өөрчлөлт оруулбал Парламентын дээд, доод танхимтай болох, парламентын засаглалыг бэхжүүлэх, шүүх байгууллагын хараат бус байдлыг одоогийнхоос илүү хангах талыг түлхүү тусгах, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх зэрэг санал гарч байлаа.
Мөн 1999-2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгож, сахилга, хариуцлага, шударга ёсыг эрхэмлэн, хуулиа чанад сахиж ажиллах нь чухал байгааг депутатууд санууллаа.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судална гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага, НҮБХХ-ийн багийн ахлагч болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид багтсан.
Ажлын хэсэг 21 аймаг, нийслэл хотод судалгаа хийн, хэлэлцүүлэг явуулж дүгнэлтээ энэ оны эхний улиралд багтаан Засгийн газарт таниулах үүрэг хүлээгээд ажиллаж байна.