БНСУ-ын Прокурорын газар “Samsung Electronics”-ийн ТУЗ-ын дэд дарга И Жэ Ёныг баривчлуулах хүсэлтээ хойшлууллаа. Энэхүү шийдвэр даваа гарах хүлээлттэй байна. Тус улсын Прокурорын газар өнгөрсөн долоо хоногт “Samsung Electronics”-ийн өв залгамжлагчийг 22 цагийн турш байцаасан юм.
И Жэ Ён нь 2015 онд охин компаниудынхаа нэгдэн нийлэх хэлцлийг амжилттай болгохын тулд их хэмжээний авлига өгснөөс гадна эрх мэдлээ хууль бусаар ашиглаж хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад байна. Харин И Жэ Ён энэ хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ. БНСУ-ын Прокурорын газар И Жэ Ёнаас гадна өөр гурван компанийн Удирдах зөвлөлийн гишүүдээс байцаалт авсны дараа баривчлах хүсэлтээ ийнхүү хойшлуулах шийдвэрээ танилцуулсан байна.
Учир нь И Жэ Ёны хэрэг нь "Адармаатай, бас олны анхаарлын төвд байгаа" учраас холбогдох хууль, эрх зүйн заалтыг нарийн судлах шаардлагатай гэсэн тайлбарыг Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Кью Чул ирүүлжээ.
Н.Номин-Эрдэнэ