Ардчилсан намын даргын сунгаа ид өрнөж байна. 2016 оны сонгуулийн ялагдлынхаа дараа хийж байгаа тэдний сунгааг улс орон даяар л сонирхож байна. Даргын сунгаанд Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар өрсөлдөж буй. Тэднийг орон нутагт ажиллаж байгаа энэ үед тэдний Ардчилсан нам дахь оролцооны тухай энд дурьдах гэсэн юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнээс эхэлье. Тэр “Ардчиллын 26 жилийн хөдөлмөрийг хамгаалан үлдээх гэж АН-ын даргад өрсөлдөж байна” гэсэн. Түүний АН дахь оролцоог сайнаар дуудахын сацуу муугаар дурьдагдах нь бий. Энэ бол Ардчилсан намынхан олон суудал авч, засаг барьсан үед Засгийн газраа унагалцаж явсан нь түүний АН дахь оролцоог харлуулж орхисон. Тэр намын даргад өрсөлдөж байхдаа 26 жилийн турш хамт байсан энэ намаа залуу дараагийн үедээ өгч чадахгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Бас болоогүй ахмад үегүйгээр, бидэнгүйгээр Ардчилсан нам урагшлахгүй болохыг ч сануулсан юм. Залуу үеийн тухай ярьсан намын гишүүдийн үгэнд бухимдангуй хариулт хэлэх С.Эрдэнэ цаашид АН-д ямар оролцоотой байхыг намынх нь гишүүд л шийдэх буй за.
Н.Алтанхуягийн тухайд АН-ыг сонгуульд ялалт байгуулахад намаа удирдсан. АН-ын даргын албыг найман жил хашсан нь түүний оролцоог харуулж байна. Тэр энэ намын төлөө зүтгэсэн. Зүтгэснийхээ үр шимийг амсаж Ерөнхий сайдын албыг ч хашсан. Гэхдээ нам дахь оролцоо нь зөвхөн энэ биш ээ. Тэрбээр найман жил даргын алба хашихдаа ҮЗХ-ны гишүүдийн ротаци хийгээгүй, шинэчлэл гээчийг хийгээгүй нь ийнхүү нам дахь муу оролцоо юм. АН өнөөдөр шинэчлэлийн тухай ярьж байгаа. Ийм үед АН-д салхи оруулж, шинэчлэл хийгээгүй Н.Алтанхуяг даргын албан тушаалтайгаар оролцохоор өрсөлдөж буйг гишүүд нь өөр өөрсдийнхөөрөө ойлгож суугаа болов уу. Тэр гишүүдтэйгээ уулзахдаа улс төр дэх бүлэглэлийнхэнтэй тэмцэнэ гэж ярьж явна. Түүнээс биш АН-ыг ингэж шинэчилнэ гэж ярих нь бараг сонсогдохгүй юм. Түүнд бүлэглэлийнхэнтэй тэмцэх эрх мэдэл байгаагүй биш байсан. Ийм байтлаа юу ч хийгээгүй Н.Алтанхуяг одоо оролцоогоо идэвхжүүлэх нь юу л бол.
Д.Эрдэнэбатын АН дахь оролцоо. Тэрбээр АН-ын генсекийн үүргийг гүйцэтгэж байсан удаатай. Энэ албан тушаалыг хашиж, хоёр тийш харсан АН-ын гишүүдээ эвлэрүүлэх ажлыг гардан зохион байгуулсан нь Д.Эрдэнэбатын оролцоо. Ардчилсан намыг олон суудал авч ялалт байгуулахад гол “гал тогоог” удирдсан Д.Эрдэнэбат улс төр дэх оролцоогоо ч орхиогүй. Бүлгийн дарга, сайдын албыг хашиж байв. Ардчилсан нам их ялагдлын дарга цэрэггүй шоконд орж, юу хийх, яахаа мэдэхээ байсан. Тэр үед Ардчилсан намын гишүүдийг ахалж, Орон нутгийн сонгуульд оролцож, тодорхой хэмжээний суудал авсан нь ч мөн түүний оролцоог харуулж байгаа юм. Тэр намын даргад өрсөлдөх явцдаа хуучин алдаагаа ярихаас илүү ирээдүйд Ардчилсан намд ямар шинэчлэл хийх тухай ярьж байна. Түүний хэлж байгаа гол санаа нь эвтэй хүчтэй хүчирхэг Ардчилсан намын төлөө явах, ардчиллын төгөлдөршил рүү ардчилсан төрийн иргэний оролцооны төлөө энэ нам алсын хараатай ажиллах ёстой, ардчилсан төрийн үнэлэмжийг өсгөхийн төлөө ийнхүү намын даргын сунгаа хийж, шинэчлэлийн зүг алхаж буй аж.
Лу.Гантөмөр залуу үе солигдох ёстой гэдгийг байнга ярьж байна. Түүнд нь ч намын даргад өрсөлдөж байгаа зарим нэг ахмад нь уурлаж, бухимдаж байгаа. Гэвч үүнийг тоолгүй АН дахь оролцоогоо нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм. Нам дахь оролцоог нь дурьдвал тэр намын дэргэдэх залуучуудын холбоог удирдаж ажилласан. Түүнээс хойш түүний намын оролцоо УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалаар үргэлжилсэн. Ингэхдээ тэрбээр намын дотоод ажил, амьдралаас хөндийрсөн. Харин одоо өөрийн оролцоогоо намын даргаар үргэлжлүүлэх ёстой гэж тэр харжээ. Намын ахмад гишүүд нь намын дотоод амьдрал, жаргал зовлонгоос хол хөндий нэгэн нам удирдах эсэхэд эргэлзэж байгаагаа хэлэх болсон.
Ж.Батзандан бол Ардчилсан намаа муулсаар ирсэн. Муухай харагдуулах ажлыг хийсэн нь намын гишүүдийн дургүйцлийг бишгүй хүргэсэн. Иймдээ ч түүнийг намын дарга болгох нь буруу гэж ярих АН-ын гишүүд байна. Арга ч үгүй биз. Иргэний хөдөлгөөний намыг байгуулж жагсаж, уриа лоозон барьж байсан Ж.Батзандан Ардчилсан намд ормогцоо л намын удирдлагууддаа хамаг бурууг өгдөг болов. Тэр одоо үзэл санааны шинэтгэл хийх, үндэсний эрх ашиг, шударга ёсыг ярьж, бүлэглэлийнхэнтэй тэмцэх тухай ярьж буй.
Ардчилсан намын даргад өрсөлдөгч бүр өөр өөрийн гэсэн оролцоотой. Харин тэр оролцоог намын гишүүд нь хэрхэн хүлээж авч байгаагаас дараагийн намын дарга хэн болох нь сонгогдох биз ээ.