Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ялын дээд хэмжээг сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал хийж, давж заалдах шатны шүүхэд хандаж буйгаа мэдэгдлээ.
Б.Содномдаржааг гянданд 24 жил хорих ял оноосон. Түүний ээж Л.Жавзмаа Миний хүү энэ хэргийг хийгээгүй. Хэрэг гарсан 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр Эрдэнэтэд гэртээ хадлангаа авч байсан. Байцаагч надад “Та миний асууснаас өөр зүйл ярьж болохгүй шүү" гэдэг. Байцаагдаж байхдаа би хэрэг гардаг тэр өдөр Содномдаржаа аавтайгаа хадлангаа хадаад явж байсныг хэлсэн ч хавтаст хэрэгт бичээгүй байсан.
Дараа нь талийгаачийн эхнэр Булган гэрчийн мэдүүлэг өгөхдөө эрэгтэй нь 155 см, эмэгтэй нь 165 см өндөртэй байсан гэж хэлсэн нь тухай үедээ сонинд нийтлэгдсэн. Энэ хүүхдүүдийг захиалагч нь байхгүй хэрэгт гүтгээд байна. Одоо энэ хэргийн захиалагчийг олохоор шалгаж эхэллээ гэж байна. Ийм байдлаар шүүвэл бас нэг хүнд мөнгө өгөөд захиалагч болгох юм байна.
Хавтаст хэрэг дээр бас нэг хэрэг нэмж үүсгэсэн. 2006 онд Эрдэнэтэд нэг айл шатаж, дөрвөн хүн нас барсан хэрэгт миний хүүг буруутгасан. 20-иод жил солиогүй цахилгааны утаснаас гал гарсан болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон Гамшгаас урьдчилан сэргийлэх улсын хяналтын ахлах байцаагч, шадар ахмад Б.Хашчулууны гарын үсэгтэй нотломжийг бид олж авсан.
Ийм баримт байсаар атал шүүгч Амгаланбаатар миний хүүг гүтгэж байна. Бид давж заалдах шатны шүүх хэргийн үнэн мөнийг олж өгөөсэй, гомдож цөхөрсөн бидэнд шударга шүүх байдаг гэж харуулаасай гэж хүсэж байна. Биднийг сэтгэл санаагаар дэмжиж, хэргийг шударгаар шүүгээсэй гэж хүсэж байгаа Монголын ард түмэндээ талархаж байна гэлээ.
Шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Т.Чимгээгийн ээж Ц.Марууш “С.Зоригийг хөнөөсөн гэж яллагдсан энэ гурван хүн тэр хэргийг хийгээгүй. Тэр үед миний охин бага насны гурван хүүхэдтэйгээ, 80 гарсан эмээгээ асраад Дорноговь аймагт байсан. Охин минь хийгээгүй хэргийнхээ төлөө ял сонслоо.
Үүнээс болоод Чимгээгийн үр хүүхдүүд, ар гэрийнхэн бид зовлонд унаад байна. Гэмгүй иргэдийг золиосолсон энэ хэргийн шүүн таслах ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Та иргэнээ хамгаалж, үгээ хэлнэ үү. Хэргийг үнэн зөв шийдэхэд туслаач” гэв.