Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохионо. Иймд Монгол-Америкийн нийгэмлэг, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Улаанбаатар бодлогын судалгааны төв хамтран "АНУ-ын Зүүн хойд Азийн бодлого ба Монгол-Америкийн харилцаа" сэдэвт, залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгулж байна. Хурал маргааш 09.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны хурлын танхимд эхэлнэ.
Гадаад хэргийн яам, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхим, АНУ-ын энх тайвны корпус, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн залуу эрдэмтэн судлаачид хуралд оролцоно. Тэд
АНУ-ын бүс нутгийн бодлого, Монгол-Америкийн өнөөгийн улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөн, илтгэл тавих аж.