Манай улсын хөрөнгө оруулалтын орчинд судалгаа хийн, хэрхэн идэвхжүүлэх саналыг Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/ боловсруулжээ. Тэд өнөө өглөө 09.00 цагт “Best Western - Туушин” зочид буудалд судалгааны үр дүнгээ танилцуулна.
Судалгааг 2015 оны сүүлээр эхэлж, үе шаттай явуулжээ. Японы хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах, гадаад худалдаа эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллийг өгөх зорилгоор дээрх судалгааг хийсэн байна. Танилцуулах уулзалтыг ЖАЙКА, МҮХАҮТ хамтран зохион байгуулах юм.