Нийслэлийн Баянгол дүүргийн II хороонд өчигдөр таван хүн ямар нэг зүйлд хордож нас баржээ. Өчигдөр өдөр өгсөн дуудлагын мөрөөр хэргийн газарт очиход хэд хэдэн төрлийн архины шил олдсон байна.
Хамт байсан энэ таван хүний нэг нь 12.20 цагт нас барсан бол сүүлийнх нь 20. 00 цагийн үед нас баржээ. Иймд Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийгн хяналтын газрын удирдлагууд иргэдэд анхааруулах үүднээс 22.00 цагт шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа.
Урьд шөнө нэмэгдэж дуудлага ирсэн, эсэх талаар өнөө өглөө Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатараас тодруулахад "Шинэ дуудлага нэмэгдэж ирээгүй. Нас барсан иргэд чухам юунаас хордсон болохыг тогтоохоор шуурхай ажиллаж байна" гэж хариуллаа.
Цагдаагийн 102 дугаарын утсанд өчигдөр өглөө уг дуудлагыг өгсөн бөгөөд дуудлагын мөрөөр холбогдох шалгалтыг хийж байна.
“Урьдчилсан байдлаар иргэд нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн дүгнэлт хийж байгаа. Хэргийн газраас олдсон эд мөрийн баримтыг Шүүхийн шийдвэрийн үндэсний хүрээлэнд шинжилж байна. Мөн нас барсан иргэдийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Одоогийн байдлаар юунд хордсон нь тогтоогдоогүй. Гэвч мэргэжлийн хүмүүс архи согтууруулах ундаанд хордсон байж болзошгүй гэж таамаглаж байна” хэмээн өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд мэдээлэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас одоогоор 247 улсын байцаагч ажиллаж байна. Бид архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 761 газрыг хяналт шалгалтад оруулсан.
Үүнээс сэжиг бүхий 3361 архийг битүүмжилсэн. Мөн өчигдөр 52 дээжийг итгэмжилсэн лабораторид хүргүүлсэн, өнөөдөр хариу гарна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гартал хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архи согтууруулах ундаа битгий хэрэглээрэй" гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун анхаарууллаа.
Мөн үеэр архи согтууруулах ундаанд хордсон байж болзошгүй бол яаралтай 103 дугаарт залгаж, тусламж аваарай Нийслэлийн эрүүл мэндийн газраас сануулсан. Нас барсан иргэд орцны жижүүр хийдэг гэх мэдээлэл байна. Энэ талаарх мэдээллийг бид шуурхай хүргэх болно.